ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургуулийн 40 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, академич Пунсалмаагийн Очирбатын Эрдэм шинжилгээний уншлага 2012 оны 1 дүгээр сар 23 өдөр ШУТИС-ийн Шинжлэх Ухаан, Технологийн Төв Номын сангийн 604 тоот хурлын танхимд амжилттай боллоо.
Уншлагыг нээж ШУТИС-ийн ректор проф. Б.Дамдинсүрэн үг хэлж, УУИС-ийн захирал проф. Л.Пүрэв удирдан явуулав.
Уг Эрдэм шинжилгээний уншлагад Монголын Шинжлэх ухааны академи, Монгол Улсын үндсэн хуулийн цэц, Ашигт малтмалын газрын төлөөлөгчид, ШУТИС-ийн удирдлага, УУИС-ын болон Уул уурхайн салбарын эрдэмтэн, судлаачид, Академич П.Очирбатын гэр бүлийн гишүүд оролцож хүндэтгэл үзүүллээ.
Зохион байгуулах комисс
САТРЕПС төсөл ШУТИС-д анх удаа хэрэгжихээр боллоо
ШУТИС нь хиймэл оюуныг эрүүл мэндийн судалгаанд хэрэглэх чиглэлээр ХӨСҮТ-тэй хамтран ажиллана
Жинин-Хөх хотын 2026 оны ахмадын аялал амжилтай боллоо
Дэлхийн солонгос хэлний багш нарын сургалт, чуулга уулзалт Сөүл хотноо зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн ГХС-ийн багш Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн сургалтад хамрагдлаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв