Нэгдсэн Үндэстний Байгууллагын /НҮБ/ Аж үйлдвэр хөгжлийн байгууллагаас /ЮНИДО/ Европын Холбооны санхүүжилтээр Монгол Улсын Засгийн газар - Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Монгол улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” (SECiM C2) төслийн “Бүтээгдэхүүн хөгжүүлэлт ба загварын арга хэмжээ” дэд төслийг Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн хэрэгжүүлж байна. Тус дэд төслийн хүрээнд зохион байгуулагдсан дараагийн том арга хэмжээ бол HAPPY FASHION MONGOLIA- “Ноос ноолуур, арьс шир” онлайн үзэсгэлэн юм.
Үзэсгэлэнгийн танхимаар арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн түүхий эд бэлтгэн нийлүүлэх технологиос эхлээд хэрэглэгчдийн гар дээр эцсийн бүтээгдэхүүн болж очих шат дамжлага бүрийг гэрэл зургаар танилцуулж байна.
Мөн дэд төслийн хүрээнд зохион байгуулагдсан савхин бүтээгдэхүүн урлаачдын уралдааны бүтээлүүдийг толилуулах болно.
Үзэсгэлэнгийн танхимд арьсан урлагийн ХҮРЭЛ БУГА нийгэмлэгийн уран бүтээлчдийн урласан маш өвөрмөц, сонирхолтой арьсан бүтээлүүдийг дэлгэн үзүүлнэ.
Эсгий, ноосон урлалын урлаачдын ур хийц, шийдэл, арга технологи бүхий уран зураг, баримал, эсгий бүтээгдэхүүнүүдийг үзэж сонирхоорой.
Ингээд ТА бүхнийг үзэсгэлэнгийн танхимдаа урьж байна.
HAPPY FASHION MONGOLIA онлайн үзэсгэлэн энд дарж үзэх
ШУТИС "Бүс ба Зам" шинжлэх ухаан, технологийн санаачилгын олон улсын чуулга уулзалтад амжилттай оролцлоо
ШУТИС-ийн “Эрдмийн баяр” төгсөлтийн ёслолын ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө
Академич хэргэм хүртээв
ШУТИС болон Онцгой байдлын ерөнхий газар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн олон улсын хурал 2025 (ICASE2025)