ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Биеийн тамир, спортын тэнхимийн ахлах багш Г.Ерөөлбат нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 14 тоот зарлигаар Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Монгол улсад орчин үеийн спорт үүсэж хөгжсөний 100 жил, Монгол улсад Гимнастикийн спорт үүсэж хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний Олимпын Хороо үүсэн байгуулагдсаны 65 жил, Монголын Гимнастикийн Холбооны үүсэн байгуулагдсаны 60 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойн босго дээр Монгол хүн Гимнастикийн спортоор түүхэндээ анх удаа багийн төрөлд Дэлхийн аваргаас Хошой хүрэл медаль хүртэхэд дасгалжуулсан амжилтыг нь Төр үнэлж “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор шагналаа.


Г.Ерөөлбатын амжилтаас дурдвал Олимпын бус төрлийн Олимпод 4 жилд 1 удаа зохиогддог “Дэлхийн тоглолт”-д 2 удаа эрх авч, амжилттай оролцсон, Дэлхийн аваргаас Хошой хүрэл, Дэлхийн цомын 3 удаагийн аварга, Ази тивийн 3 удаагийн аварга, Олон улсын “А” зэрэглэлийн тэмцээний 8 алт, 1 мөнгөн медалийг хүртэж байсан. Г.Ерөөлбат багшийнхаа цаашдын ажилд өндөр амжилт хүсэн ерөөе.

ШУТИС-ийн эрдэмтэн Г.Надмид Сүхбаатарын одонгоор шагнагдлаа
ШУТИС-ийн багш, удирдлагууд төрийн дээд цол, одон медалиар шагнагдлаа
Сар шинийн баярыг угтан ШУТИС ахмад настнуудаа хүлээн авч уулзлаа
"САСАКАВА" тэтгэлэгт хөтөлбөрийн талаар
ШУТИС-ийн харьяа Политехник Коллежийн Техникийн боловсролын анхны төгсөлт боллоо