Боловсрол шинжлэх ухааны яам, Сингапурын Темасек сан, Политехникийн их сургуультай ШУТИС хамтран "Дээд боловсролын чанарын баталгаажуулалтыг дэмжих төсөл" -ийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд "Дээд боловсролын чанарын баталгаажуулалтын тогтолцоо” хөтөлбөрийн 5 багц сургалт зохион байгуулагдаж байгаа ба эхний багц сургалт 2020.11 сараас амжилттай эхэлсэн. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь:
Дээд боловсролын чанарыг баталгаажуулах арга, зарчим, онцлог шилдэг туршлагуудын үндсэн мэдээллийг оролцогчдод өгөх
Монголын дээд боловсролын орчинд тохирох чанарын баталгаажуулалтын хүрээ, аргуудыг тодорхойлох, загварчлах, тогтоох, боловсруулахад оролцогч талд туслах
Хамаарал бүхий оролцогч талуудад чанарын баталгаажуулалтын сургалтыг зохион байгуулж, мэдлэг түгээх мастер багш нарыг сонгож бэлтгэх юм.
Хөтөлбөрийн 2 дугаар багцын эхний сургалт өнгөрсөн долоо хоногт буюу 2021 оны 3 сарын 15-18 өдрүүдэд “Засаглал ба манлайлал” сэдэвт 4 өдрийн сургалт онлайнаар амжилттай болж өнгөрлөө. Тус сургалтад ШУТИС, БШУЯ, МУИС, ХААИС, СУИС, ТТДС, ҮБХИС, Тэнгэр дээд сургууль, МУБИС-ийн төлөөллүүдээс оролцсон байна.


Чанарын хяналт шинжилгээ, үнэлгээний алба
Монголд анх удаа зүтгүүрийн жолоодлогын сургалтын цогц төхөөрөмжийг “Мози Воркшоп”-төслийн хүрээнд нэвтрүүлж байна
“МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хаалтын арга хэмжээ боллоо
"Хятад-Монголын хамтарсан олон улсын инженерийн тэнхим" байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ