ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудад чанарын менежер томилогдлоо

ШУТИС-ийн Захирлын 2021.04.07-ны өдрийн Б/87 тоот тушаалаар бүрэлдэхүүн сургуульд ажиллаж байсан багш нараас сонгогдон “Чанарын менежер” албан тушаалтнууд томилогдлоо. Чанарын менежер нь бүрэлдэхүүн сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ судалгааболон үйлчилгээний чанарыг төлөвшүүлэх, хангах, түүнд хяналт шинжилгээ, үнэлгээг хийж, үндэсний болон олон улсын стандарт, хууль тогтоомжийн шаардлагад нийцүүлэх ажлыг зохион байгуулж ажиллах юм.

Бүрэлдэхүүн сургуулийн чанарын менежерүүд нь:

Нэр

Албантушаал

1

Ц.Уранцэцэг

БАС-ийн чанарын менежер

2

Д.Наранцацрал

БуХС-ийн чанарын менежер

3

Б.Батхишиг

ГУУС-ийн чанарын менежер

4

Д.Туяа

ГХС-ийн чанарын менежер

5

Ц.Булган

ДаТС-ийн чанарын менежер

6

П.Нямсүрэн

МХТС-ийн чанарын менежер

7

Э.Баярмаа

ҮТС-ийн чанарын менежер

8

Ц.Балжинням

ХШУС-ийн чанарын менежер

9

М.Ганхүлэг

ЭХС-ийн чанарын менежер

10

Д.Өнөрсайхан

МехТС-ийн чанарын менежер

 

ШУТИС нь 2018 оны 10 сараас эхлэн их сургуулийн хэмжээнд чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх ажлыг эхлүүлэн, хэрэгжүүлж байна. Тус ажлыг хэрэгжүүлэхэд ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургууль, захиргааны нэгжүүдийн төлөөллөөс оролцуулж баг бүрдүүлэн, олон ажлууд хийж хэрэгжүүлсэн.Харин цаашид бүрэлдэхүүн сургууль, нэгжүүдийн түвшинд дотоод чанарын менежмент, баталгаажуулалтын тогтолцоог хэрэгжүүлэх, хянах, сайжруулах ажлыг эрчимжүүлж илүү бодитой, үр өгөөжтэй болгоход Чанарын менежерүүд чухал үүрэгтэй ажиллана.Бүрэлдэхүүн сургуулийн Чанарын менежерүүд нь дараах үндсэн зорилтуудыг хангаж ажиллах юм. Үүнд:

  • Бүрэлдэхүүн сургуулийн хэмжээнд чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх,зохион байгуулах
  • Сургалтынхөтөлбөрийн дотоод чанарын баталгаажуулалтыг хийх, хянах
  • Үндэсний болон олон улсын чанарын баталгаажуулалтын шалгуур, шаардлагыг таниулах, хангах, хяналт шинжилгээ хийх
  • Эрдэм шинжилгээ судалгааны ажлын дотоод чанарын баталгаажуулалтыг хангах, хянах, дүн шинжилгээ хийх
  • Сонирхогч талууд (суралцагч, ажил олгогч, төгсөгч, ажилтан, ...г.м)-ын хамтын ажиллагааг өргөжүүлж, холбогдох мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх, сайжруулалтын ажлыг зохион байгуулах
  • Чанарын талаарх сонирхогч талуудын мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, салбар тэнхим, нэгжүүдэд мэргэжлийн туслалцаа үзүүлэх
  • Их сургуулийн нэр хүндийг өсгөх нийгмийн хариуцлагын бодлогыг хэрэгжүүлэх, нийтэд түгээх
  • Бүрэлдэхүүн сургууль, салбар, тэнхимийн ажлын гүйцэтгэлийг хянах, үнэлэх, түүнийг сайжруулахад шаардлагатай ажлыг зохион байгуулах зэрэг юм.

Шинээр томилогдсон чанарын менежерүүд мааньхөл хорионы онцгой нөхцөл байдлын энэ үед ч гэсэн онлайнаар холбогдондотоод сургалт, уулзалтуудыг хийж байна. 

Чанарын хяналт шинжилгээ, үнэлгээний алба