ГХС-ийн Англи хэлний тэнхимээс 2021 оны 04 сарын 26-30 өдрүүдэд их, дээд сургуулийн мэргэжлийн англи хэл хичээлийг судалж буй нийт оюутнуудын дунд "My Major Perspectives" сэдэвт илтгэлийн улсын уралдааныг цахимаар амжилттай зохион байгууллаа. Монгол улсын их дээд сургуульд сурч буй оюутнууд мэргэжлийн англи хэлний үг хэллэгээ баяжуулах, найруулан бичих, бие дааж үзэл бодлоо бүтээлчээр, чөлөөтэй илэрхийлэх, илтгэх чадварыг хөгжүүлэхэд уг тэмцээний зорилго оршиж байв. Тус уралдаанд ШУТИС-ийн салбар сургуулиуд болон МУИС, АШУҮИС, ДХИС.ЭЗНУС-иас нийт 36 оюутан оролцлоо. Тус уралдаан нь 04 сарын 12-30-ны хооронд 2 үе шаттайгаар зохион байгуулагдаж, уралдаанд ШУТИС, АШУҮИС, ДХИС-ийн оюутнууд шагналт байр эзлэв. Үүнд: 1-р байр, О.Мөнхжин /ШУТИС, ЭХС/, 2-р байр, Б. Энхэлгэнэ /ШУТИС, БАС/, 3-р байр, Б.Гийгүүлэн /АШУҮИС/, Тусгай IV байр, Т.Түвшинбаяр /ШУТИС, БУХС/, Тусгай V байр, Б.Минжинсор /ДХИС.ЭЗНУС/.

ШУТИС-ийн оюутны “Эрдмийн XXV чуулган”, “Эрдмийн шувуу” цомын төлөөх эдийн засаг, бизнесийн удирдлага, менежментийн салбар XXIII бага хурал боллоо
“Шинжлэх ухаан, технологийн салбарт хөрөнгө оруулалт хийх боломж” сэдэвт долоо хоногийн арга хэмжээ явагдаж байна
“Нам өндрийн эдийн засаг” сэдэвт семинар болов
“Сүмитомо корпораци”-ийн нэрэмжит тэтгэлэг гардуулав.
Оюутны "Эрдмийн XXV чуулган" шилдэг өгүүлэл шалгаруулах эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа.
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв