Монголын Оюутны спортын 2012 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн спортын 10 төрлөөр зохион байгуулагдаж байгаа бөгөөд тэмцээний нэгдсэн заавар, хуваарийн дагуу волейболын тэмцээн энэ сарын 1-5-ны өдрүүдэд МУИС-ийн ЭЗС-ийн спорт зааланд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Тус тэмцээнд ШУТИС, ЭМШУИС, МУБИС, МУИС, ХААИС, ХААИС Инженер механикийн сургууль, ИЗИС, ҮБТДС, Мон-Алтиус БТДС, Додоод хэргийн Их сургууль, Дархан-ХААИС, Улаанбаатар ДС зэрэг их дээд сургуулиудын эрэгтэй 12, эмэгтэй 10 багийн 260 гаруй тамирчид өрсөлдөв.
Эрэгтэй баг:
1. МУИС-ийн Н.Галбадрах дасгалжуулагчтай М.Мөнхсайхан ахлагчтай баг
2. ХААИС-ийн С. Амгаабазар дасгалжуулагчтай Д.Билгүүн ахлагчтай баг
3. ШУТИС-ийн М.Бат-Очир дасгалжуулагчтай Д.Өлзийсайхан ахлагчтай баг
Эмэгтэй баг:
1. ШУТИС-ийн Б.Ням дасгалжуулагчтай Э.Уранбаяр ахлагчтай баг
2. МУБИС-ийн Н.Нарантуяа дасгалжуулагчтай А.Пүрэвсүрэн ахлагчтай баг
3. ИЗИС-ийн Ш.Чойдогжамц дасгалжуулагчтай Алтангэрэл ахлагчтай баг тамирчид алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.
Байгууллагын дүнгээр 1-р байранд ШУТИС, 2-р байранд МУИС 3-р байранд ИЗИС -иуд эзэлсэн байна.
Тус тэмцээнд амжилттай тоглосон тоглогчдоос Азийн Оюутны аварга шалгаруулах эмэгтэй волейболчдын II тэмцээнд оролцох шигшээ багийг бүрдүүллээ. Шигшээ багийн бүрэлдэхүүнд ШУТИС-иас УУИС-ийн оюутан, спортын дэд мастер П.Буянжаргал, Ж.Нямсүрэн, Ч.Халиун, МХТС-ийн оюутан С.Отгонбямба нар шалгарлаа. Тэмцээний хаалтын ажиллагаанд УИХ-ийн гишүүн, Азийн Оюутны аварга шалгаруулах эмэгтэй волейболчдын тэмцээний зохион байгуулах хорооны дарга С.Ламбаа, МВХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, МОСХ-ны Гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэтуяа, МУ-ын гавьяат тамирчин Ц.Шоовдор, МВХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Энагурэ багийн дарга Жан Жин Хун нар оролцон шагналыг гардуулан өглөө.
ШУТИС-д UNESCO-ICHEI тэргүүтэй байгууллагуудын төлөөлөгчид зочлов
Монгол улс дахь Францын элчин яаманд ШУТИС-ийн ректор Т.Намнан зочиллоо
“Хиймэл оюунаар дээд боловсролын экосистемийг дэмжих нь” сэдэвт Зүүн Азийн дээд түвшний бодлогын хэлэлцээр зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн баг “Baku Gym for Challenge–2025” олон улсын тэмцээнээс Алтан медаль хүртлээ
ШУТИС-ийн төгсөгч Б.Наранбат 2024 оны Соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчаар шалгарлаа