Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль болон Япон улсын Жайка олон улсын байгууллага хооронд “Хадлан тэжээл үйлдвэрлэлийн гэрээт менежментийг дэмжих төсөл”-д гарын үсэг зурах үйл ажиллагаа 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр ШУТИС-д зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд Жайка олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга хатагтай Тамүра Эрико, Хөдөө аж ахуйн салбар хариуцсан ажилтан П. Алтансүх, ШУТИС-ийн дэд захирал Т. Намнан, БАТС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Ч. Баасандаш, нар оролцлоо.


Төв аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газартай хамтран хэрэгжүүлэх “Хадлан тэжээл үйлдвэрлэлийн гэрээт менежментийг дэмжих төсөл”- ийн зорилго нь
① Аймгийн Хөдөө аж ахуйн газрын хадлан тэжээлийн үйлдвэрлэлийг механикжуулах бодлогыг боловсронгуй болгох
② Хадлан тэжээл үйлдвэрлэлийн гэрээт менежментийн түншлэлийн үр ашгийг таниулах
③ Төв аймгийн фермерүүдэд хадлан тэжээлийн үйлдвэрлэлийн механикжуулалтын үр ашгийг таниулах гэсэн гурван үндсэн үйл ажиллагаагаар дамжуулан Төв аймгийн хадлан тэжээл үйлдвэрлэлд гэрээт менежментийг нэвтрүүлэх явдал юм.
Энэхүү төсөл нь Төв аймгийг загвар орон нутаг болгон сонгож, 2021 оны 5 сараас 2023 оны 2 сар хүртэл хэрэгжих юм.
Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба
Монголд анх удаа зүтгүүрийн жолоодлогын сургалтын цогц төхөөрөмжийг “Мози Воркшоп”-төслийн хүрээнд нэвтрүүлж байна
“МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хаалтын арга хэмжээ боллоо
"Хятад-Монголын хамтарсан олон улсын инженерийн тэнхим" байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ