Хими, химийн технологийн чиглэлээр мэргэшсэн инженерийн зэрэг олгох болон сунгах сургалт 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн ШУТИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургууль дээр зохион байгуулагдана.
Элсэгчдэд тавигдах шаардлага: Хими, химийн технологийн чиглэлээр бакалавр, магистр, докторын зэрэгтэй, үйлдвэрлэл болон лабораторид тасралтгүй үр бүтээлтэй ажилласан байх. Хэрэв бакалавр зэрэгтэй бол 5 жил, магистр зэрэгтэй бол 4-өөс дээш жил ажилласан байх шаардлагатай. Элсэгчид мэргэжлийн ерөнхий мэдлэгийн шалгалт өгнө.
Зэрэг сунгуулахад тавигдах шаардлага: Мэргэшсэн инженерийн зэрэг аваад 3-с доошгүй жил болсон байх.
Бүрдүүлэх материал: Зэрэг горилохыг хүссэн өргөдөл (маягтын дагуу), ажил байдлын тодорхойлолт (байгууллагын), 3х4 хэмжээтэй зураг, дипломын хуулбар, эх хувийг хамт авчрах, гадаадад зэрэг хамгаалсан бол орчуулгын товчоогоор орчуулуулсан байх, бүтээлийн тайлан, жагсаалт (баталгаажуулсан), бүртгэлийн хураамж 10 000 төгрөг (Голомт банк, Дансны нэр ШУТИС-ХШУС, 8115101747) тушаах, бүх материалыг 2 хувь бэлтгэн авчирна.
Сургалтанд бүртгэх:
2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийг дуустал ШУТИС-ийн 1-р байр, 412 тоотод өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.
Харилцах утас: 99772933, 99055177, 99027238
Өргөдлийн анкетыг энд дарж татаж авна уу.
ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Химийн инженерчлэлийн салбар
Монголын химич, химийн инженер технологчдын холбоо
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа Өмнөговь аймгийн технологийн дээд сургуулийн захирлын албан тушаалд томилогдох иргэний сонгон шалгаруулалтын үр дүн
2026 оны Тайваньд бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцах тэтгэлэгт хөтөлбөр
ШУТИС-ийн харьяа ой модны сургалт, судалгааны хүрээлэнд эрдэмтэн нарийн бичгийн дарга сонгон шалгаруулж авна
ЦАГИЙН ОЮУТАН АЖИЛД АВНА
Хятад хэлний ахлах курсийн оюутнуудад зориулсан ажлын байрны өдөрлөг