КтМС-ийн програм хангамж, мэдээллийн системийн тэргүүлэх профессор А.Эрдэнэбаатар, Ц.Ганбат нар Энэтхэг улсын Дели хотын IEC инженер & технологийн коллежид 2012 оны 2-p capын 14-18 хооронд ажиллаж 2 сургууль хамтарч ажиллах санамж бичигт гарын үзэг зураад ирлээ.
Зураг дээр зүүн талаас: IEC GI ерөнхийлөгч Sh.R.L Gupta, ШУТИС-ийн КтМС-ийн тэргүүлэх проф А.Эрдэнэбаатар, тэргүүлэх проф Ц.Ганбат, IEC GI гадаад харилцаа хариуцсан захирал Ms.Kulneet Suri нар Энэтхэг улсын Дэли хотын IEC GI төв офист. 2012-2-16
Санамж бичигт давхар бакалаврын зэрэг олгох 3+1 хөтөлбөр, оюутан, багш солилцоо, аутсорсинг зэрэг хамтын ажиллагааны олон чиглэлээр хамтарч ажиллахаар тохиролцлоо.
Давхар бакалаврын зэрэг олгох сургалтанд хамрагдах оюутан эхний 3 жилдээ Монголдоо ШУТИС-ийн хөтөлбөрөөр, сүүлийн нэг жилдээ Энэтхэгийн IEC хөтөлбөрөөр суралцаж төгсөөд ШУТИС болон IEC сургуулийн бакалаврын зэргийн дипломыг давхар авах юм байна.
Шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо
БНАСАУ-ын Ким Чек Технологийн их сургуульд урилга гардуулав.
Япон улсын Үцүномияа их сургуулийн дэд профессор Футоши Ишигүри ШУТИС-ийн хүндэт профессор цол хүртлээ
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв