ЭБЭХЯам болон Outotec-Monnis компанийн хооронд 2011 онд байгуулагдсан Харилцан Ойлголцлын Санамж Бичгийн хүрээнд Финляндын Аалто Их Сургуулийн профессорууд манай сургууль дээр 2012 оны 2 дугаар сарын 29-ний өдөр зочилон эрдэс, метал боловсруулах технологийн талаар лекц уншлаа.
Уг лекцинд проф. Лаури Холаппа “Towards sustainability in steel industry”,

проф. Кари Хесканен “Modeling, process control and monitoring in mineral processing”, проф. Пекка Таскинен “Energy efficiency in copper pyrometallurgy”, проф. Олоф Форсен “The role of hydrometallurgy in the wining of non ferrous metals”

гэсэн эрдэс боловсруулах технологийн чиглэлүүдээр тус тус лекц уншиж санал бодлоо хуваалцсан байна. Тус лекцэнд УУИС-ийн ашигт малтмалын баяжуулалтын салбарын профессор багш, оюутнууд болон инженер техникийн ажилтнууд өргөнөөр оролцлоо.
ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, “Эрдэнэс ҮТП” ХХК, БНХАУ-ын Уул уурхай, технологийн их сургуультай “Нүүрсний боловсруулалтын технологи” 2+2 хамтарсан бакалаврын хөтөлбөр хэрэгжүүлнэ
БНХАУ-ын Харилцаа холбооны их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
БНХАУ-ын Цинхуа их сургуулийн дэргэдэх Tus-Holdings Co.,Ltd болон TusPark-д айлчиллаа.
БНХАУ-ын Цинхуа их сургуультай хамтран ажиллах санамж бичиг, “Нүүрстөрөгчийн саармагжилт, эрчим хүчний системийн шилжилт” (CNEST) олон талт хамтарсан судалгааны хөтөлбөрийн гэрээг байгууллаа.
Цусны донорын өдөрлөг
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв