ШУТИС-ийн захиргаа улсын төсвийн 120.0 сая төгрөгийн санхүүжилтээр спортын төв заалаа засварлан шинэчлэх ажлыг амжилттай хийж гүйцэтгэлээ.
Засвар, шинэчлэлийн ажил дууссантай холбогдуулан хийсэн ёслолын үйл ажиллагааг нээж ШУТИС-ийн захирал, доктор, профессор Б.Очирбат, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал, доктор, дэд профессор Д.Ганхуяг нар үг хэллээ. Ёслолын үйл ажиллагаанд ШУТИС-ийн сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал, академич Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал, доктор, профессор Т.Намнан, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал доктор, дэд профессор Л.Баяр-Эрдэнэ, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал, доктор Ц. Мягмарсүрэн, бүрэлдэхүүн сургуулийн захирлууд, газар, албадын дарга нар, профессор, багш, нар, оюутан залуусын төлөөлөл оролцлоо.
Спорт заалны тохижилт, шинэчлэлд зориулан Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, Биеийн тамир, спортын тэнхимийн хамт олон дотоодын хөрөнгийн эх үүсвэрээр сагсан бөмбөгийн шийд, 24 секундын болон тоглолтын электрон цаг, волейболын тулгуур шон, онооны электрон самбар зэрэг нэмэлт тоног төхөөрөмжүүдийг суурилуулснаар өндөр зэрэглэлийн уралдаан, тэмцээн зохион явуулах боломж бүрдлээ.
Спортын төв заалны засвар, шинэчлэлийн ажлыг төлөвлөсөн хугацаанд нь чанартай хийж оюутан залуусын хичээл сургалт, шигшээ багийн тамирчдын бэлтгэл, сургуулалт хийх таатай орчинг бүрдүүлж өгсөн Боловсрол, шинжлэх ухааны яам, ШУТИС-ийн удирдлага, Онон бридж ХХК-ны хамт олонд талархлаа илэрхийлье.
Спорт заалны засвар, шинэчлэлийн ажилд идэвх санаачлага гарган, ихээхэн үүрэг гүйцэтгэсэн Биеийн тамир, спортын тэнхимийн багш, ажилтнууд, волейбол, сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин залуустаа мөн талархал илэрхийлье!
ХЭРЭГЛЭЭНИЙ ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГУУЛИЙН ХАМТ ОЛОН
ШУТИС-ийн баг олон улсын шагнал хүртэв
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо
“Түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгалын хадгалалт хамгаалалт” сэдэвт олон улсын симпозиум зохион байгуулагдав
“ХАН ХЭНТИЙ” аялал сайхан боллоо
Тоёота мотор корпорацийн ахлах ерөнхий менежер Масаширо Яамамото тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.