“ШУТИС-ийн төгсөх курсийн оюутнуудад сургалт зохион байгуулж байна”
ШУТИС-ийн Оюутны соёл, үйлчилгээний алба, БШУЯ-ны харъяа Боловсролын хүрээлэнгийн Дээд боловсрол болон мэргэжлийн боловсролын судалгааны сектор, БуХС-ийн багш нарын “Алтангадас” клуб, MSDI-Pro HR аутсорсинг консалтинг компанитай хамтран 2021-2022 оны намрын улиралд төгсөх курсийн оюутнуудад зориулан “Ажил эрхлэлтэд чиглүүлэх” цуврал сургалтыг зохион байгуулж байна.
Хөтөлбөр, хуваарь:

Сургалт 2021 оны 10 дугаар сарын 20 ны өдрөөс эхлэн 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл долоо хоног бүрийн лхагва гарагт 16:20 цагт танхим болон цахим хэлбэрээр явагдаж байна.
Цахим сургалтыг “2021-2022 намар төгсөгч сургалт” фэйс группээр хүргэж байна.
Иймд сургалтад төгсөх курсийн оюутнууд идэвхтэй хамрагдаарай.
Бид сургалтаа Нээлттэй боловсролын төвтэй хамтран TEAMS-ээр хүргэж байна.
Сургалтад бүрэн хамрагдсан оюутнуудад БАТЛАМЖ олгоно.
Сургалтын бичлэгийг Face группт тавьсан болно.
Оюутны соёл, үйлчилгээний алба
ШУТИС-ийн эрдэмтэн Г.Надмид Сүхбаатарын одонгоор шагнагдлаа
ШУТИС-ийн багш, удирдлагууд төрийн дээд цол, одон медалиар шагнагдлаа
Сар шинийн баярыг угтан ШУТИС ахмад настнуудаа хүлээн авч уулзлаа
"САСАКАВА" тэтгэлэгт хөтөлбөрийн талаар
ШУТИС-ийн харьяа Политехник Коллежийн Техникийн боловсролын анхны төгсөлт боллоо
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв