Оюутан, залуучуудын спорт явган аялалын "Алтан намар-2021" Улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо
Оюутан, залуучуудын спорт явган аялалын "Алтан намар-2021" Улсын аварга шалгаруулах 7 төрөлтийн тэмцээн 2021.10.22-24. Хар усан тохойд зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд ШУТИС-аас 3 баг тамирчдыг БУХС-ийн ахлах багш Д.ТӨРМӨНХ дасгалжуулж амжилттай оролцоод ирлээ.

Тус тэмцээнд тусгай байрын шагнал болох ШИЛДЭГ ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ СУРГУУЛИАР шалгарч "Хүндэт өргөмжлөл" мөнгөн шагналын эзэн болов.

ГУУС-ийн 2-р курсын оюутан Л.Цэдэн-Иш "Шилдэг эрэгтэй тамирчин"-аар тодорч АЛТАН МЕДАЛЬ , мөнгөн шагнал авсан байна. Оюутнуудад зөвхөн академик хичээл заахаас гадна: - эрүүл мэндийн - бие бялдрын - ёс суртахууны - багаар хамтарч ажиллах - байгаль эхтэйгээ зөв харилцах - энерги эрч хүч авах - овсгоо самбаатай болох - аливаад гярхай хандах - хөдөлгөөний хаан АЛХАЛТ зэргийг ойлгуулах олон талын ач холбогдолтой тэмцээн юм.
Д.Төрмөнх дасгалжуулагчтай хамт олон
“Шинжлэх ухаан, технологийн салбарт хөрөнгө оруулалт хийх боломж” сэдэвт долоо хоногийн арга хэмжээ явагдаж байна
“Нам өндрийн эдийн засаг” сэдэвт семинар болов
“Сүмитомо корпораци”-ийн нэрэмжит тэтгэлэг гардуулав.
Оюутны "Эрдмийн XXV чуулган" шилдэг өгүүлэл шалгаруулах эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа.
“ХОТЫН СОЁЛ” аяны арга хэмжээ зохион байгуулагдлаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв