ШУТИС-ийн Механик, Тээврийн сургууль (МехТС)-ийн Дээд боловсролын болон мэргэжлийн боловсролын үйлчилгээг хамрах хүрээнд “Чанарын удирдлагын тогтолцоо”-ны ISO 9001:2015 стандартыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН 7 ХОНОГ” арга хэмжээг улирал бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Тав дахь удаагийн энэхүү арга хэмжээг 2021 оны 10-р сарын 25-аас 30-ны өдрүүдэд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны бэлэн байдал, орчны тохижилтыг сайжруулах гэсэн зорилготойгоор дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:

Тус арга хэмжээнд ЧХШҮА-ны дарга, мэргэжилтэн, БуХС, МХТС, БАС, ҮТС, ГУУС, ГХС-иас зочид ирж бидний хэрэгжүүлж буй стандарт, үйл явцтай танилцан, цаашид харилцан туршлага судлах талаар хэлэлцүүлэг, яриа өрнүүлэв.


Чанарын менежментийн тогтолцооны ISO9001:2015 стандартыг анхлан хэрэгжүүлэгчдийн нэг болсноороо бид туршлага, нөөц бололцоондоо тулгуурлан, инженерийн боловсролын үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулах, сургалтын чанар, орчны аюулгүй байдлыг ханган энэ удаагийн арга хэмжээг ийнхүү амжилттай, үр дүнтэй зохион байгуулав.
Үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон чанарын менежментийн зөвлөлийн гишүүд, бүрэлдэхүүн сургуулийн зочид, төлөөлөгчид, цэвэр орчныг бүрдүүлж ажилласан сургуулийнхаа нийт хамт олонд талархал илэрхийлье.
МехТС-ИЙН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ЗӨВЛӨЛ
Оюутны “Эрдэм шинжилгээний шилдэг өгүүлэл” шалгаруулах хурал амжилттай болж өнгөрлөө
Чихрийн шижинтэй тэмцэх өдөрлөг зохион байгууллаа
“Учёные будушего” олон улсын төслийн хүрээнд ШУТИС-д цуврал лекц зохион байгууллаа.
Англи хэлний уламжлалт 31 дэх олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн "Хүндэт профессор" цол олголоо