“Багшийн Туслах Оюутан” клубийн ахлагч, ХШУС-ийн Нано инженерчлэлийн II курсийн оюутан О.Сансармаа 2021.10.30-11.08 хооронд Турк улсын Анталья хот- >Памуккале хот- >Эртний Ром /Херополес хот/-д Олон Улсын Шинжлэх Ухааны нээлтийн хөтөлбөрт тэтгэлгийн хүрээнд судалгаа шинжилгээ хийхийн хажуугаар тариа тариалан, байгалийн эрдэс баялаг, түүх соёлтой нь танилцах гайхалтай 9 хоногийн үйл ажиллагаанд оролцоод ирсэн.

Тэрээр Нано инженерчлэл мэргэжлээр суралцдаг бөгөөд Турк улсын Байгалийн өвөрмөц тогтоц болон аж үйлдвэрлэлдээ нано шинжлэх ухааныг нэвтрүүлснээр үр ашиг, материалын мөн чанарыг ашигтайгаар өөрчлөх, хэрэглээ, зардал хэмнэснийг шагшин Монгол Улсынхаа хүрээнд бүх салбарын суурь шинэчлэлт болоход юуг судлах дараа нь хэрэгжүүлэх хэрэгтэйг мэргэжилдээ дурласан хүний нүдээр харж маш их санаа авч иржээ. Мэргэжилдээ улам дурлаж омогших сэтгэлийг өөртөө бэлэглэсэн. О.Сансармаадаа баяр хүргэж сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.


Оюутны соёл, үйлчилгээний алба
БТОК-ийн зөвлөх багш нар
ШУТИС-ийн эрдэмтэн Г.Надмид Сүхбаатарын одонгоор шагнагдлаа
ШУТИС-ийн багш, удирдлагууд төрийн дээд цол, одон медалиар шагнагдлаа
Сар шинийн баярыг угтан ШУТИС ахмад настнуудаа хүлээн авч уулзлаа
"САСАКАВА" тэтгэлэгт хөтөлбөрийн талаар
ШУТИС-ийн харьяа Политехник Коллежийн Техникийн боловсролын анхны төгсөлт боллоо
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв