Оюутан залуусын мэдлэг боловсрол, зохион бүтээлч сэтгэлгээ, авьяас чадвар, техник сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой “ЦАГААН ЗУРААС ДАГАГЧ АВТОМАТ РОБОТ”-ын тэмцээнийг ЭХС-ийн “ЭРЧИМ КЛУБ”-ээс 2021 оны 11 сарын 20-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Тус тэмцээнд ЭХС-ийн “Цахилгаан, Электроник”, “Цахилгаан системийн автоматжуулалт”, “Цахилгаан хангамж” мэргэжлээр суралцаж буй оюутнууд хамрагдсан бөгөөд нийт 17 багийн тамирчид оролцов.
Тэмцээнийг ЭХС-ийн ЦТС-ийн ахлах багш, доктор (Ph.D), дэд профессор Б.Нямбаяр нээж, оролцсон баг тамирчдад мэндчилгээ дэвшүүлэв.

Тус тэмцээний ерөнхий шүүгчээр “НАРТ ИМПЕКС” ХХК –ийн ерөнхий захирал Ц.Батзул, ЭХС-ийн ахлах багш, доктор (Ph.D), профессор М.Ганхүлэг, магистр Д.Өлзийноров, магистр Ч.Ангараг нар ажиллалаа.
Үүнээс: 1-р байр ЭХС-ийн “Цахилгаан, Электроник” мэргэжлийн
3-р курсийн оюутан Г.Мөнх-Оргил
2-р байр ЭХС-ийн “Цахилгаан, Электроник” мэргэжлийн
4-р курсийн оюутан М.Ариунсайхан, А.Өлзийбаяр
3-р байр ЭХС-ийн “Цахилгаан системийн автоматжуулалт” мэргэжлийн
2-р курсийн оюутан А.Чинзориг, Л.Эрхэс

“ЗАГВАРЛАГ РОБОТ” төрөлд ЭХС-ийн “Цахилгаан, Электроник” мэргэжлийн 4-р курсийн оюутан У.Дэлгэрдалай, Д.Цэрэнтогтох
“НАЙДВАРТАЙ АЖИЛЛАГААТАЙ РОБОТ”-оор ЭХС-ийн “Цахилгаан, Электроник” мэргэжлийн 3-р курсийн оюутан Л.Батдорж нарын роботууд тус тус байр эзлэв.

Ерөнхий ивээн тэтгэгч “НАР ИМПЕКС” ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлье.
Амжилттай оролцсон оюутнууддаа цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт
хүсэн ерөөе!
ЭХС-ИЙН ЦАХИЛГААН ТЕХНИКИЙН САЛБАРЫН
ЦАХИЛГААН ЭЛЕКТРОНИК МЭРГЭЖЛИЙН БАГШ НАР
2021.11.20
Оюутны “Эрдэм шинжилгээний шилдэг өгүүлэл” шалгаруулах хурал амжилттай болж өнгөрлөө
Чихрийн шижинтэй тэмцэх өдөрлөг зохион байгууллаа
“Учёные будушего” олон улсын төслийн хүрээнд ШУТИС-д цуврал лекц зохион байгууллаа.
Англи хэлний уламжлалт 31 дэх олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн "Хүндэт профессор" цол олголоо