ШУТИС-ийн захирал Б.Очирбат Унгар улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, эрхэмсэг хатагтай Обрушанский Борбала Аннаг хүлээн авч уулзлаа.

Хатагтай Доктор Обрушанский Борбала Анна ГХС-ийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын урилгаар 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ШУТИС-д айлчлан, Унгарын Засгийн газрын “Stipendium Hungaricum” тэтгэлэгт хөтөлбөрийн талаар оюутнуудад танилцууллаа. Уг тэтгэлэг нь тус улсын Засгийн газрын хамгийн нэр хүндтэй тэтгэлэг ба олон улсын шилдэг оюутанд зориулан чиглэл бүрийн академик сургалт явуулдгаараа онцлог. Энэхүү тэтгэлгийн гол зорилго нь Унгарын дээд боловсролын хөгжлийг дэмжих, дээд боловсролын нэр хүнд, өрсөлдөх чадварыг дэлхий дахинд сурталчлах, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа, олон улсын харилцааг бэхжүүлэхэд оршдог. Уг арга хэмжээнд ГХС, ГУУС, БАС болон ХШУС-ийн оюутнууд хамрагдан, мэдээлэл авлаа.
Тэтгэлэгт хөтөлбөр одоогоор зарлагдсан байгаа тул бакалавр, магистр, докторын сургалтад хамрагдах боломжтой. Тэтгэлгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг Гадаад хэлний сургуулийн сайтаас уншиж, танилцах боломжтой.

Гадаад хэлний сургууль
Хэрэглээний хэл шинжлэлийн салбар
“Шинжлэх ухаан, технологийн салбарт хөрөнгө оруулалт хийх боломж” сэдэвт долоо хоногийн арга хэмжээ явагдаж байна
“Нам өндрийн эдийн засаг” сэдэвт семинар болов
“Сүмитомо корпораци”-ийн нэрэмжит тэтгэлэг гардуулав.
Оюутны "Эрдмийн XXV чуулган" шилдэг өгүүлэл шалгаруулах эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа.
“ХОТЫН СОЁЛ” аяны арга хэмжээ зохион байгуулагдлаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв