Цар тахалтай энэхүү цаг үед оюутны клубүүдийн үйл ажиллагаагаа тасралтгүй явагдаж 2021-2022 оны намрын улирлын тайлан хэлэлцэх хурлаар нийт 22 клуб тайлангаа хэлэлцүүллээ. Тайлан хэлэлцэх хурал 2021 оны 12 дугаар сарын 10-нд болж багш нарын төлөөлөл идэвхтэй ажиллав.
Тайлан хэлэлцүүлсэн клубүүд:
Мэргэжлийн клуб
Сайн дурын клуб
Шагнал гардуулах арга хэмжээнд оролцон Академич Х.Энхжаргал өөрийн нэрэмжит шагналаа 2019 онд ҮТС-ийн “Finde” клубт олгосон бол энэ жил МХТС-ийн “Sys&CoTech” клубт олгож байна. Мөн оюутнуудыг сайн суралцах, судалгаа шинжилгээний ажлыг тасралтгүй сайн хийж бүтээлч хамтын ажиллагааг хөгжүүлж, хувь хүн тогтмол хөгжиж байх талаар оюутнууддаа хандан хэллээ.
“Академич Ч.Энхжаргал”-ын нэрэмжит шагналаар МХТС-ийн “Sys&CoTech” клуб
ШИЛДЭГ КЛУБЭЭР
Мэргэжлийн шилдэг клубээр ҮТС-ийн “WIZZ” клуб, Сайн дурын клубүүдээс шилдэг клубээр “Соёмбо” клуб
ШИЛДЭГ КЛУБИЙН АХЛАГЧААР
Мэргэжлийн шилдэг клубийн ахлагчаар ГХС-ийн “Звёздочка” клубийн ахлагч М.Самбууням, Сайн дурын шилдэг клубийн ахлагчаар “Empowerment” клубийн ахлагч БАС-ийн Архи-V курсийн оюутан Х.Оюунтүлхүүр
КЛУБИЙН ШИЛДЭГ ГИШҮҮНЭЭР
Мэргэжлийн клубийн шилдэг гишүүнээр ХШУС-ийн “Залуу Экологич” клубийн гишүүн Г.Цэрэнханд, Сайн дурын клубийн шилдэг гишүүнээр “Залуучууд улаан загалмай” клубийн гишүүн С.Нандин-Эрдэнэ
Клубүүдийн хийсэн ажлын тайланг эмхтгэн хэвлүүлж нийтийн хүртээл болгоно.
(цахимаар https://www.must.edu.mn/mn/club%20tailan%20odorlog/тавигдана).
Оюутны соёл, үйлчилгээний алба
ШУТИС-д UNESCO-ICHEI тэргүүтэй байгууллагуудын төлөөлөгчид зочлов
Монгол улс дахь Францын элчин яаманд ШУТИС-ийн ректор Т.Намнан зочиллоо
“Хиймэл оюунаар дээд боловсролын экосистемийг дэмжих нь” сэдэвт Зүүн Азийн дээд түвшний бодлогын хэлэлцээр зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн баг “Baku Gym for Challenge–2025” олон улсын тэмцээнээс Алтан медаль хүртлээ
ШУТИС-ийн төгсөгч Б.Наранбат 2024 оны Соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчаар шалгарлаа