ГХС-ийн Ази судлалын салбараас техник технологийн орчуулгын болон хамтарсан хөтөлбөрийн хятад хэл судалж буй оюутан залуусын хэлний чадварыг нь сайжруулах зорилгоор ШУТИС-тай хамтын ажиллагаатай Шаньдун ШУТИС, Хойд хятадын ЭХИС-ийн профессор багш нартай хамтран өвлийн сургалтыг санаачлан амжилттай зохион явууллаа.
Шаньдун ШУТИС-ийн Олон улсын соёлын солилцооны сургуулийн “DINGTALK” платформоор 2022.01.03-14 хооронд болсон өвлийн сургалтад ГХС-ийн (ТТО- Хятад хэл) болон ГУУС-ийн (Геодези), ХШУС-ийн (Химийн инженерчлэл, статистик, үйлдвэрийн экологи) хамтарсан хөтөлбөрийн 1-р ангийн нийт 40 оюутан, Хойд хятадын ЭХИС-ийн “VOOV MEETING” платформоор 2021.12.27-2022.01.07-ны хооронд болсон сургалтад ЭХС-ийн (Сэргээгдэх эрчим хүч, цахилгаан хангамж, дулаан хангамж, био-инженерчлэл), ХШУС-ийн (Химийн инженерчлэл, статистик, үйлдвэрийн экологи) хамтарсан хөтөлбөрийн 1-р ангийн 66, 2-р ангийн 24 нийт 130 оюутнууд тус бүр хамрагдлаа.
Оюутан хичээлээс гадна шинэ мэдээ мэдээлэл, олон улсын цахим сургалтын платформыг ашиглах, сонсгол яриагаа сайжруулах, сонирхсон хөтөлбөрүүддээ бие даан суралцах чадварыг дээшлүүлэх зэрэгт өгөөжтэй сургалт болж өндөрлөлөө.
Тус сургалтад хамрагдаж шамдан суралцсан оюутан залуустаа болон сургалтыг удирдан зохион явуулсан профессор багш нартаа гүнээ талархал илэрхийлье.
Цаашдын эрдмийн үйлсэд нь амжилт хүсье.
Ази судлалын салбар
2022.01.18
“Шинжлэх ухаан, технологийн салбарт хөрөнгө оруулалт хийх боломж” сэдэвт долоо хоногийн арга хэмжээ явагдаж байна
“Нам өндрийн эдийн засаг” сэдэвт семинар болов
“Сүмитомо корпораци”-ийн нэрэмжит тэтгэлэг гардуулав.
Оюутны "Эрдмийн XXV чуулган" шилдэг өгүүлэл шалгаруулах эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа.
“ХОТЫН СОЁЛ” аяны арга хэмжээ зохион байгуулагдлаа