ЭХИС-ийн Автоматжуулалтын салбарт “Цахилгаан системийн реле хамгаалалт, үйлдвэрийн автоматжуулалт”-ын лабораторын өргөтгөлийн нээлт 2012 оны 03 сарын 16-нд боллоо. Нээлтэнд ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн болон бүрэлдэхүүн сургуулийн захирал, профессор багш нар оролцлоо.
Лабораторт АНУ-ын “SEL” компаниас Цахилгаан системийн автоматжуулалтын профессорын багт бэлэг болгон ирүүлсэн Цахилгаан систем, цахилгаан хүчний тоноглолын реле хамгаалалт, автоматикийн Микропроцессорын орчин үеийн тоон технологийн 15 ширхэг буюу 94657 ам. доллорын үнэ бүхий төхөөрөмжийг суурилуулжээ. Энэ иж бүрдэлд цахилгаан дамжуулах шугамын гүйдлийн болон дифференциал, зайн хамгаалалтууд, генератор трансформаторын тоон хамгаалалт автоматикууд, тоон мэдээлэл дамжуулах, удирдлага хяналтын систем болон бодит цагийн автомат төхөөрөмжүүд зэрэг хамгийн сүүлийн үеийн тоон технологиор бүтээгдсэн төхөөрөмж байна.

Мөн үүнээс гадна үйлдвэрийн процессын автоматжуулалтын чиглэлээр суралцагчдад зориулсан Солонгос улсын “FESTECH” компанид үйлдвэрлэгдсэн программчлагдах логик контреллер дээр суурилсан, компьютерийн удирдлага хяналт бүхий сургалтын иж бүрдэл төхөөрөмж байгаа аж.

Лабораторийн эдгээр төхөөрөмжүүд нь бүгд программчлагдах логик контроллер, тоон систем дээр суурилсан бөгөөд Цахилгаан системийн реле хамгаалалт, үйлдвэрийн автоматжуулалтын мэргэжлээр суралцаж байгаа магистр, доктор оюутны сургалтанд голлон ашиглагдахаас гадна үйлдвэрлэл дээр ажиллаж байгаа инженерүүдийн мэргэжил дээшлүүлэх сургалтанд мөн ашиглах юм.

Манай орны эрчим хүчний систем өргөжиж өргөн уудам газар нутаг, олон тооны үйлдвэр хотыг хангах боллоо. Иймд системийн найдвартай тасралтгүй ажиллагааг хангах, гарсан гэмтэл саатлыг зүй зохистой, богино хугацаанд арилгах, автоматаар удирдаж хянах явдал чухал бөгөөд ийм үүргийг цахилгаан системийн реле хамгаалалт, автоматикийн төхөөрөмж гүйцэтгэдэг.
ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, “Эрдэнэс ҮТП” ХХК, БНХАУ-ын Уул уурхай, технологийн их сургуультай “Нүүрсний боловсруулалтын технологи” 2+2 хамтарсан бакалаврын хөтөлбөр хэрэгжүүлнэ
БНХАУ-ын Харилцаа холбооны их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
БНХАУ-ын Цинхуа их сургуулийн дэргэдэх Tus-Holdings Co.,Ltd болон TusPark-д айлчиллаа.
БНХАУ-ын Цинхуа их сургуультай хамтран ажиллах санамж бичиг, “Нүүрстөрөгчийн саармагжилт, эрчим хүчний системийн шилжилт” (CNEST) олон талт хамтарсан судалгааны хөтөлбөрийн гэрээг байгууллаа.
Цусны донорын өдөрлөг