ШУТИС нь Япон улсын “Сүмитомо корпораци”-тай хамтран ажиллах гэрээг 2010 онд анх байгуулж байсан билээ. Сүмитомо корпорацийн тэтгэлэг нь жил бүр 20 оюутанд 500 ам.доллартай тэнцэх төгрөгийн тэтгэлэг олгодог бөгөөд амжилттай суралцсан тохиолдолд төгсөтлөө авах боломжтой байдгаараа онцлог юм. 2020/2021 оны хичээлийн жилийн тэтгэлэг (ковидын нөхцөл байдлын улмаас өнгөрсөн жилийн тэтгэлэг нөхөн олгогдож байгаа болно) гардуулах ёслолын ажиллагаа 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Эрдмийн зөвлөлийн өрөөнд боллоо. Тэтгэлэг гаруудуулах ёслолын ажиллагаанд захирал Т.Намнан болон “Сүмитомо корпораци”-ийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дарга Инаба Макото (цахимаар), тэтгэлэг хариуцсан менежер Ч. Оюунжаргал нар оролцож шалгарсан 20 оюутанд тэтгэлэгийг нь гардуулан өглөө.
Сүмитомо корпорацийн хамт олонд ажлын амжилт хүсэхийн ялдамд нийт тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутнууддаа баяр хүргэе.
Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба
“Шинжлэх ухаан, технологийн салбарт хөрөнгө оруулалт хийх боломж” сэдэвт долоо хоногийн арга хэмжээ явагдаж байна
“Нам өндрийн эдийн засаг” сэдэвт семинар болов
“Сүмитомо корпораци”-ийн нэрэмжит тэтгэлэг гардуулав.
Оюутны "Эрдмийн XXV чуулган" шилдэг өгүүлэл шалгаруулах эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа.
“ХОТЫН СОЁЛ” аяны арга хэмжээ зохион байгуулагдлаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв