Монгол-Япон 2 орны стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Инженер, Технологийн Дээд Боловсрол” төслийн хүрээнд Эрчим Хүчний Сургуулийн багш Б.Түвшинбаяр Япон улсын Кюүшүгийн Технологийн Их Сургууль (Kyutech)-д “Development of a Novel Wideband UHF Sensor with High Noise Resistance Ability for High Voltage Insulation Diagnosis” сэдвээр Профессор Shinya OHTSUKA багшийн удирдлага дор 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр докторын зэрэг хамгааллаа.
Б.Түвшинбаяр нь суралцах хугацаандаа олон улсын сэтгүүлд 2 өгүүлэл, олон улсын эрдэм шинжилгээний хуралд 2, үндэсний хэмжээний хуралд 8 илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд 2020 онд “Excellent Student Award of the IEEE Fukuoka Section”, “Best Paper Presentation Award” шагналуудыг тус тус хүртсэн.
Б.Түвшинбаярдаа баяр хүргэн цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе.
ШУТИС, Эрчим Хүчний Сургууль
2022.02.22
“Монгол-Японы Хамтарсан Семинар-2025” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн баг олон улсын шагнал хүртэв
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо
“Түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгалын хадгалалт хамгаалалт” сэдэвт олон улсын симпозиум зохион байгуулагдав
“ХАН ХЭНТИЙ” аялал сайхан боллоо