2022-оны 2-р сарын 24-ний өдөр ШУТИС-ийн Захирлын үүрэг гүйцэтгэгч проф. Т.Намнан, Сургалт, оюутны асуудал эрхэлсэн Дэд захирал Н.Ганзориг, Санхүү хөрөнгө оруулалт эрхэлсэн Дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ, үнэлгээний асуудал эрхэлсэн Дэд захирал Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Ж.Арслан, Гадаад харилцаа хамтын ажиллагааны албаны дарга Т.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр Механик тээврийн сургуулийн хамт олонтой уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр профессор, багш, ажилтнууд өөрсдийн ажилд тулгарч байгаа хүндрэл бэрхшээл, сургалт, судалгааны ажилд шийдэх хэрэгтэй байгаа зарим асуудлууд болон цалин хөлс, нийгмийн хамгааллын талаар санал хүсэлтээ чөлөөтэй илэрхийллээ.

Хамт олны асуултанд удирдлагууд зохих чиглэрээр хариулт өгч, зарим нэг тулгамдсан асуудлуудыг ойрын хугацаанд шийдвэрлэхээр боллоо.
ШУТИС “Ян Сарьдаг Оргил” ххк-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулав
ШУТИС-д Монгол, Энэтхэгийн эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны хурал боллоо
"Илчээ алдаагүй үгс" яруу найргийн наадам амжилттай зохион байгуулагдлаа
Уралын холбооны их сургуультай инженерчлэл, эрчим хүч, боловсролын солилцооны чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ
ШУТИС-ийн БАС-ийн Сургалт, дадлага, лабораторийн барилгын шав тавих ёслол боллоо
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв