
Судалгаа боловсруулалтын ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх үйл ажиллагааг дэмжих зорилгоор 2022 оноос эхлэн хэрэгжүүлэх “Технологийн туршилт, зүгшрүүлэлтийн төсөл”-ийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Эрдэмтэн, судлаачид та бүхнийг Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 301 дугаар тогтоолоор баталсан “Шинжлэх, ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын дагуу төслийн баримт бичгээ боловсруулан, сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Төсөлд тавигдах шаардлага:
Төсөлд тавигдах нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан, сонгон шалгаруулалтад оролцох төслийн саналыг 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 17:30 цаг хүртэл дараах цахим хаягаар (http://www.project.edu.mn/) бүртгэнэ.
Холбоо барих утас: 266295
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа Өмнөговь аймгийн технологийн дээд сургуулийн захирлын албан тушаалд томилогдох иргэний сонгон шалгаруулалтын үр дүн
2026 оны Тайваньд бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцах тэтгэлэгт хөтөлбөр
ШУТИС-ийн харьяа ой модны сургалт, судалгааны хүрээлэнд эрдэмтэн нарийн бичгийн дарга сонгон шалгаруулж авна
ЦАГИЙН ОЮУТАН АЖИЛД АВНА
Хятад хэлний ахлах курсийн оюутнуудад зориулсан ажлын байрны өдөрлөг