Орхон аймгийн Засаг даргын тамгын газар, Эрдэнэт шинжлэх ухаан технологийн парк, улсын их хурлын гишүүн Д.Батлутын ажлын албанаас бусад оролцогч талуудтай хамтран зохион байгуулсан мэдээллийн технологи, боловсролын салбар болон бизнес эрхлэгчид, гарааны бизнес сонирхогчид, цахим шилжилт, аж үйлдвэрийн инновацийн асуудлыг нэгтгэсэн “IT, BUSINESS AND INNOVATION DAYS - ERDENET 2022” арга хэмжээнд ШУТИС-ийн баг оролцов.
Эрдэнэт хотноо 2022 оны 03 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд зохион байгуулагдсан тус арга хэмжээ нь хэлэлцүүлэг, хакатон, үзэсгэлэн, бизнес саммит гэсэн үндсэн дөрвөн арга хэмжээний хүрээнд болж өнгөрлөө.
Тус арга хэмжээний үеэр Орхон аймгийн засаг дарга С.Батжаргал, ШУТИС-ийн захирал Т.Намнан нар сургалт, судалгаа, инновацийн хамтын ажиллагааг хөгжүүлэх хамтран ажиллах гэрээг 3 жилийн хугацаатайгаар байгууллаа.
Тус гэрээний хүрээнд ШУТИС-ийн багш судлаачид Орхон аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, хамтын ажиллагааны шинэ санал санаачлагыг гарган ажиллахад нээлттэй болж байгаа юм.
Арга хэмжээний үеэр “Эрдэнэт шинжлэх ухаан технологийн парк”-ийн бизнес инкубаторын байрны нээлт болсон бөгөөд ШУТИС-ийн баг тус парктай хамтран ажиллах чиглэлүүдээ тогтоох ажил хэргийн уулзалтуудыг мөн зохион байгууллаа.
Арга хэмжээний нэг хэсэг болох “IT, BUSINESS AND INNOVATION DAYS - ERDENET 2022” арга хэмжээний “Хакатон”-ны шилдэг багуудаар "Дусал Эрчим Хүч", "Bubble Laundry" өөртөө үйлчлэх угаалгын газар, "DERGED" цахим худалдааны аппликейшн тус бүр 10 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн санхүүжилтийг авахаар боллоо. Түүнчлэн, “ERDENET24”, “Derged app”, “Смарт систем”, “Вее” зэрэг төслүүдэд “ICT GROUP”, “Ора металл” ХХК, “Мобиком” корпораци хамтран ажиллах, дэмжих санал тавьж хөрөнгө оруулалтын санал хүлээн авлаа.
Арга хэмжээг 2 жил тутамд явуулахаа зохион байгуулагчдын зүгээс танилцуулж технологи, бизнес, инновацийн нийт 20 илтгэл, хэрэгжиж эхлүүлсэн 10 төсөл, Эрдэнэт хотод инноваци нэвтрүүлэн үйлдвэрлэл үйлчилгээ нэмэгдүүлэх боломжтой хамтран ажиллах 20 байгууллагын төсөл танилцуулагдсан “IT, BUSINESS AND INNOVATION DAYS - ERDENET 2022” үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөв.
ШУТИС-ийн Технологи дамжуулах төв
МХТС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн алба
ШУТИС-ийн нэрэмжит “Инженерчлэлийн эдийн засаг” УЛСЫН V олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн багш нар БНСУ-ын Сөүл хотын метроны GTX компанид очиж танилцах дадлагад оролцов
А.Дамдинсүрэнгийн нэрэмжит "Геодези 2025" улсын олимпиадыг 8 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа
ШУТНС "Дэлхийн номын өдөр"-ийг 16 дах жилдээ тэмдэглэн өнгөрүүллээ
“ЭРДЭНЭСИЙН АНГУУЧЛАЛ СЭЖҮҮРТ МӨРДЛӨГИЙН УРАЛДААН - АНГЛИ ХЭЛНИЙ УР ЧАДВАРЫГ САЙЖРУУЛАХ АЯН” зохион байгуулагдлаа.