2022-оны 3-р сарын 21-ний өдөр ШУТИС-ийн Захирлын үүрэг гүйцэтгэгч Проф. Т. Намнан, ГХХАА-ны дарга Т.Ууганбаяр, Механик тээврийн сургуулийн захирал Д. Цолмонбаатар, Нээлттэй боловсрол төвийн захирал Д.Ганбат нар Спортын Анагаах ухаан, Эрдэм Шинжилгээний Төв (САУЭШТ) -ийн дарга Б.Эрдэнэваанчиг, ЭШССА-ны дарга Б.Батцэнгэл, АУА-ны дарга М.Булган, хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн М.Хонгорзул нарын бүхэлдэхүүнтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр хоёр тал өөрсдийн үйл ажиллагаа, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын талаар товч танилцуулж, цаашид хамтран ажиллах боломжит чиглэлүүдээр санал бодлоо солилцон, ШУТИС-ийн Захирлын үүрэг гүйцэтгэгч Проф. Т. Намнан, САУЭШТ- ийн дарга Б.Эрдэнэваанчиг нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд хоёр тал био-механик, тамирчдын хүнс шим тэжээл, сэтгэл зүй, спортын хувцас, хэрэглэлийн технологи дизайн, спортын гэмтэл бэртэлд хэрэглэгддэг материалын судалгаа, био-мэдээлэл болон бусад холбогдох чиглэлээр хамтарсан судалгаа хийх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хамтарсан сургалт, семинар зохион байгуулах юм.

“Шинжлэх ухаан, технологийн салбарт хөрөнгө оруулалт хийх боломж” сэдэвт долоо хоногийн арга хэмжээ явагдаж байна
“Нам өндрийн эдийн засаг” сэдэвт семинар болов
“Сүмитомо корпораци”-ийн нэрэмжит тэтгэлэг гардуулав.
Оюутны "Эрдмийн XXV чуулган" шилдэг өгүүлэл шалгаруулах эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа.
“ХОТЫН СОЁЛ” аяны арга хэмжээ зохион байгуулагдлаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв