• Сургууль

    Барилга, архитектурын сургууль

  • Хөтөлбөр

    Халаалт, агаар сэлгэлт, кондиционер

    Хөтөлбөрийн индекс - 073203

  • Жил

    4

  • Цуглуулах кредит

    130

  • Мэргэжил

    Халаалт, агаар сэлгэлт, кондиционер

  • Хөтөлбөр (мэргэжил) хэрэгжүүлж эхэлсэн огноо

    1978

Улс орныхоо хөгжлийг хангах, хүрээлэн буй орчинд ээлтэй судалгаа, төсөл боловсруулах судлаач, инновац бий болгох мэдлэг, ур чадвартай мэргэжилтэн бэлтгэнэ.

Төгсөгч нь ХАСК инженерийн зураг төсөл, угсралт, ашиглалт, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг салбарт инженерээр дадлагажсан байна. Төгсөгч нь мэргэшсэн инженерийн зэрэг горилох, ахисан түвшний боловсрол эзэмшихийг зорьдог болсон байна. Төгсөгч нь салбартаа хэрэгжиж байгаа төслийг удирдан төлөвлөж, хэрэгжүүлж чаддаг болсон байна. Төгсөгч нь ажлын байранд, мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ мэргэжлийн болон ёс суртахууны хувьд манлайлагч болсон байна.

  1. Математик, физик бусад суурь шинжлэх ухааны мэдлэг эзэмшиж, инженерийн чиглэлийн асуудал шийдвэрлэхэд хэрэглэх чадвартай болсон байх болно.
  2. Ус цэвэрлэгээ, дулаан техник ба дулаан шилжилт, материалын бүтэц, хий шингэн, хөрс, барилга хот төлөвлөлт, техник, зураг зүйн онолын суурь мэдлэг эзэмшиж, инженерийн чиглэлийн асуудал шийдвэрлэхэд хэрэглэх чадвартай болсон байх болно.
  3. ХАСК мэргэжлийн инженерийн түвшний мэдлэг эзэмшиж, инженерийн чиглэлийн асуудал шийдвэрлэхэд хэрэглэх чадвартай болсон байх болно.
  4. Шинжлэн судлах, асуудал шийдвэрлэх чадвартай болсон байх болно.
  5. Туршилт, судалгаа хийх, мэдлэг бүтээх чадвартай болсон байх болно.
  6. Системтэйгээр сэтгэн бодох чадвартай болсон байх болно.
  7. Өөртөө болон ажилдаа шүүмжлэлтэй ханддаг, байнга суралцах чадвартай болсон байх болно.
  8. Ёс зүйтэй, шударга зарчимч, үүрэг хариуцлагаа ухамсарлах чадвартай болсон байх болно. 8. Багаар ажиллах чадвартай болсон байх болно.
  9. Харилцааны ур чадвартай болсон байх болно.
  10. Гадаад хэлээр харилцах чадвартай болсон байх болно.
  11. Инженерийн шийдэл нь гадаад орчин, нийгэм ба хүрээлэн буй орчинд хэрхэн нөлөөлөхийг ойлгох чадвартай болсон байх болно.
  12. Инженерийн шийдэл нь байгууллага, бизнесийн орчноос хэрхэн хамааралтайг ойлгох чадвартай болсон байх болно.
  13. Асуудлыг инженерчлэлийн систем ба менежментийн өргөн хүрээнд сэтгэж шинэ шийдэл, санаа гаргах чадвартай болсон байх болно.
  14. Шинэ шийдэл, санааг зохиомжлох, төлөвлөх, загварчлах чадвартай болсон байх болно.
  15. Шинэ шийдэл, санааг хэрэгжүүлэх чадвартай болсон байх болно.
  16. Шинэ шийдэл, санааг хэрэглэх, үнэлэх чадвартай болсон байх болно.
  17. Байгууллагадаа болон инженерчлэлийн ажилд манлайлах чадвартай болсон байх болно.

Зураг төсөл, угсралтын байгууллага

Хөтөлбөрийн видео танилцуулга