• Сургууль

    Эрчим хүчний сургууль

  • Хөтөлбөр

    Дулааны цахилгаан станцын инженерчлэл

    Хөтөлбөрийн индекс - 071303

  • Жил

    4

  • Цуглуулах кредит

    130

  • Мэргэжил

    Дулааны цахилгаан станцын инженерчлэл

Эрчим хүчний салбарын гол эх үүсвэр болсон дулааны цахилгаан станц, дулааны станцуудын тасралтгүй найдвартай ажиллагааг хангах үндсэн ба туслах тоног төхөөрөмжүүдийг техник эдийн засгийн хувьд өндөр үр ашигтай ашиглах, тэдгээрийн ашиглалтын ажиллагааг дээшлүүлэх, дүн шинжилгээ, засвар үйлчилгээ, туршилт тохируулга, техникийн оновчтой шийдлийг тооцоолон боловсруулах, төлөвлөх, шинэчлэлт сайжруулалтыг хийх инженерийн онолын өндөр мэдлэгтэй, практикийн болон судалгаа, туршилтын зохих дадал, ур чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

1. Хөтөлбөрөөр бэлтгэгдсэн мэргэжилтэн нь дулааны инженерийн үндсэн суурь болон математик, байгаль нийгмийн ухааны суурь мэдлэгээ ашиглан инженерчлэлийн тодорхой асуудлыг шинжлэн судалж, сайжруулах, шийдвэрлэх мэдлэг, дадал, чадвартай болсон байна.

2. Төгсөгч нь онолын мэдлэгээ практикт хэрэгжүүлэх, бие даан хөгжүүлэх, асуудлыг шийдвэрлэхдээ системтэйгээр тунгаан бодох, хувийн болон мэргэжлийн авьяас чадвараа хөгжүүлэх чадварыг эзэмшсэн байхаас гадна технологийн асуудлыг бие даан турших, судлах, тооцоолох, шийдвэрлэх мэргэжлийн сэтгэлгээ, ур чадварыг бүрэн эзэмшсэн байна.

3. Дулааны цахилгаан станцын инженерчлэл мэргэжлийн төгсөгч нь сүүлийн жилүүдэд олон тооны төсөл, хөтөлбөрүүд хэрэгжих болсонтой холбоотойгоор багаар хамтран ажиллах, олон түвшиний, соёл ёс заншилтай хүмүүстэй харьцах харилцааны соёлтой, нийгмийн хариуцлагатай, ёс зүйтэй хувь хүн болон төлөвшсөн байна. Эрчим хүчний салбарт Дулааны цахилгаан станцын инженерчлэл нь хариуцах ажлын хүрээнд дулааны цахилгаан станц, дулааны станцуудын үндсэн ба туслах тоногололуудын ашиглалтын үр ашгийг тооцоолон төлөвлөх, инженерийн шийдэл гаргах, хэрэгжүүлэх чадвартай, орчин үеийн програм хангамжийг ашиглан судалгаа хийх, үнэлэлт өгөх ур чадвартай, гадаад хэлний өргөн мэдлэгтэй, цаашид дараагийн шатны боловсролыг үргэлжлүүлэн гадаад, дотоодод суралцах чадварыг эзэмшсэн мэргэжилтэн болсон байна.

Математикийн болон байгалийн ухааны суурь мэдлэг олгох:

Математикийн болон байгалийн ухааны суурь мэдлэгийг дулаан, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл, хангамжийн тооцоо, ажиллагааны процесст хэрэглэх чадвар эзэмших.

Задлан шинжлэх, асуудал шийдвэрлэх чадвар:

Асуудлыг таних, томьёолох, загварчлах, үнэлгээ ба чанарын анализ хийх, тодорхойгүй зүйлд дүн шинжилгээ хийх, шийдэл ба зөвлөмж гаргах.

Туршилт, судалгаа хийх, мэдлэгийг бүтээх чадвар:

Таамаглал ба томьёолол гаргах; судалгааны хэвлэмэл ба цахим бүтээлийн хайгуул хийх; мэдээллийг зэрэглэх ангилах, туршилтын агуулга, зорилго, бүтцийг тодорхойлох, хэмжилт хийх, өгөгдлүүд боловсруулах, шинжилгээг таамаглах ба хамгаалах, мэдлэг бүтээх.

Эерэг хандлага, сэтгэлгээ, танин мэдэх, суралцах чадвар:

Өөрийн мэргэжлийн асуудалд байнга бүтээлч сэтгэлгээгээр хандах, шинийг эрэлхийлэх, шинэ санаа, бүтээлч сэтгэлгээтэй холбоотой мэдлэгийг байнга сайжруулан суралцах чадварыг эзэмшинэ.

Үйлдвэрлэл, бизнесийн хүрээнд амжилттай ажиллах цогц чадвар:

Инженерийн шийдлийн үйлдвэр ба бизнес, гадаад орчин, нийгмийн хүрээнд хэрхэн нөлөөлөхийг ойлгох, инженерийн систем ба удирдлагын түвшинд сэтгэн бодох, үйлдвэрлэл, бизнесийн үйл ажиллагааг удирдах, манлайлах, ирээдүйн тогтвортой хөгжлийг хангах ур чадвар.

Гадаад хэл дээр мэргэжлийн мэдээлэл ашиглах, илтгэх, бичих чадвар:

Мэргэжлийн дагуу бичигдсэн гадаад хэл дээрх ном, материал, судалгааны ажилтай холбоотой материал уншиж ашиглах, тэдгээрийг ойлгох, анализ хийх, товчлох, ойлгосон мэдлэгээ илтгэх, бичих ур чадварыг эзэмшинэ.

Мэргэжлийн ёс зүйтэй, хариуцлагатай байх чадвар:

Өөрийн мэргэжлийн асуудалд хандах хандлага, мэргэжлийн ёс зүйг чандлан баримтлах, хариуцлагатай байх чадварыг эзэмшинэ.

Багаар ажиллах чадвар:

Үр дүнтэй баг бүрдүүлэх, гишүүдийн ажил үүргийг хуваарилах, багаа удирдах, хөгжүүлэх, манлайлах, бусад баг, хүмүүстэй харилцан ойлголцох, хамтран ажиллах чадварыг эзэмшинэ.

ЭХЯ, Төрийн ба хувийн хэвшлийн ДЦС, ДС-ууд, Аймгуудын ЭХЗЗөвлөл, УБДС болон аймгуудын дулааны шугам сүлжээ, Орон нутгийн халаалтын зуухны газрууд, Эрчим хүчний барилга угсралт, Дулааны шугам сүлжээний угсралтын компаниуд, Гадаад, дотоодын төслүүдэд

Хөтөлбөрийн видео танилцуулга