• Сургууль

    Эрчим хүчний сургууль

  • Хөтөлбөр

    Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт

    Хөтөлбөрийн индекс - 078810

  • Жил

    3

  • Цуглуулах кредит

    129

  • Мэргэжил

    Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт

Хүн чанартай мэргэжлийн ёс зүйтэй, харилцааны өндөр ур чадвартай, эрүүл мэндийн боловсрол олгох, дэмжих, хамгаалах, тусламж үйлчилгээг чанартай үзүүлэх, эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийн хэвийн ажиллагааг хангах, шалгалт тохируулгыг хийх, төхөөрөмжийн ажиллагааны чанарын үзүүлэлтийн баталгаажилтыг нарийвчлан гүйцэтгэх, угсралт засвар үйлчилгээний үйл ажиллагааг удирдан чиглүүлэх онолын өндөр мэдлэгтэй, практикийн дадлага туршлагатай мэргэжилтэн бэлтгэхэд хөтөлбөрийн зорилго оршино.

1. Тухайн хөтөлбөрөөр бэлтгэгдсэн мэргэжилтэн нь байгаль, нийгмийн ухааны суурь мэдлэг, цахилгаан, электроникийн инженерийн үндсэн суурь мэдлэг, чадварыг эзэмших

2. Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерийн хөтөлбөр нь онолын мэдлэгээ практикт хэрэгжүүлэх, бие даан хөгжүүлэх, асуудлыг шийдвэрлэхдээ системтэйгээр тунгаан бодох, хувийн болон мэргэжлийн авьяас чадвараа хөгжүүлэх чадварыг эзэмших

3. Технологийн асуудлыг бие даан турших, судалгаа шинжилгээ хийх, судалгааны үр дүнд хүрэх зорилго зорилтыг тооцоолох, шийдвэрлэх мэргэжлийн сэтгэлгээ, ур чадварыг бүрэн эзэмших

4. Эрүүл мэндийн салбарын эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерийн ажлын байранд хамтран ажиллах, харилцааны ёс зүйтэй, хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай хувь хүн болгон төлөвших

5. Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерийн хариуцах ажлын хүрээнд асуудлыг төлөвлөх, хэрэгжүүлэх чадвартай, компьютер, гадаад хэлний мэдлэгтэй, цаашид дараагийн шатны сургалтуудад гадаад болон дотоодод суралцах чадвартай мэргэжилтэн бэлтгэх

МАТЕМАТИКИЙН БОЛОН БАЙГАЛИЙН УХААНЫ СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ, ЗАДЛАН ШИНЖЛЭХ БА АCУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ:

Аcуудлыг таних, томьёолох;

Загварчлах;

Үнэлгээ ба чанарын анализ хийх;

Тодорхойгүй зүйлд дүн шинжилгээ хийх;

Шийдэл ба зөвлөмж гаргах

ТУРШИХ, СУДЛАХ, МЭДЛЭГ БҮТЭЭХ ЧАДВАР:

Таамаглал ба томьёолол гаргах;

Cудалгааны хэвлэмэл ба цахим бүтээлийн хайгуул хийх; мэдээллийг зэрэглэх ангилах

Туршилтын агуулга, зорилго, бүтцийг тодорхойлох;хэмжилт хийх, өгөгдлүүд боловсруулах;

Шинжилгээг таамаглах ба хамгаалах, мэдлэг бүтээх

CИCТЕМТЭЙ CЭТГЭХ ЧАДВАР:

Цогцоор нь cэтгэх, Cиcтемд үүcэх нөхцөл байдал, харилцан хамаарал, хоорондын уялдааг олж харах;

Дараалал тогтоох ба чухалчлах; системийн хүрээнд оновчтой шийдэл гаргах

МЭРГЭЖЛИЙН МЭДЛЭГ, УР ЧАДВАР:

Эрүүл мэндийн салбарын техник, технологийн найдвартай, хэвийн ажиллагааг хангаж, хяналт удирдлагын системд электроник, микропроцессор, тоон технологийг нэвтрүүлэх, төхөөрөмжийн угсралт, засвар үйлчилгээ туршилт, тохируулгын онол практикийн мэдлэг чадварыг эзэмшсэн мэргэжилтнийг бэлтгэн гаргаснаар Эрүүл мэндийн салбар, Эрчим Хүчний Сургуулийн эрхэм зорилттой нягт холбогдоно,

ЭЕРЭГ ХАНДЛАГА, CЭТГЭЛГЭЭ, ТАНИН МЭДЭХ, СУРАЛЦАХ ЧАДВАР:

Тодорхойгүй зүйлд шийдвэр гаргах cанаачлага, хүcэл эрмэлзлэл;

Шүүмжлэлт сэтгэлгээ;

Бүтээлч cэтгэлгээ;

Өөрийгөө танин мэдэх, мэдлэгийн цогц чадвар;

Наcан туршдаа cуралцах чадвар;

Цаг болон нөөцийг удирдах чадвар

ЁC ЗҮЙТЭЙ, ХАРИУЦЛАГАТАЙ БАЙХ ЧАДВАР:

Ёc зүйн хэм хэмжээг мэдэх, нийгмийн хариуцлагатай байх;

Мэргэжлийн ёc зүйтэй, санаачилгатай, алcийн хараатай, тэмүүлэлтэй байх;

Инженерийн cалбарын цаг үетэй хөл нийлүүлэх

БАГААР АЖИЛЛАХ ЧАДВАР:

Үр дүнтэй баг бүрдүүлэх, гишүүдийн ажил үүргийг хуваарилах, багаа удирдах, хөгжүүлэх, манлайлах, бусад баг, хүмүүстэй харилцан ойлголцох, хамтран ажиллах

ХАРИЛЦААНЫ УР ЧАДВАР:

Ярианы болон бичгийн харилцааны ур чадвар;

Санал бодлоо илэрхийлэх, баталгаажуулах, цахим хэрэгсэл, график, схем, дүрслэл ашиглах чадвар, харилцааны стратеги, эрсдэл хүлээх, бусдын үзэл бодлыг хүндэтгэх, хүлээн зөвшөөрөх чадвар;

Гадаад хэлээр харилцах чадвар,

ҮЙЛДВЭРЛЭЛ, БИЗНЕСИЙН ХҮРЭЭНД АМЖИЛТТАЙ АЖИЛЛАХ ЦОГЦ ЧАДВАР:

Инженерийн шийдлийн үйлдвэр ба бизнес, гадаад орчин, нийгмийн хүрээнд хэрхэн нөлөөлөхийг ойлгох чадвар;

Инженерийн систем ба удирдлагын түвшинд сэтгэн бодох чадвар;

Үйлдвэрлэл, бизнесийн үйл ажиллагааг удирдах, манлайлах, ирээдүйн тогтвортой хөгжлийг хангах “энтрепренёр” ур чадвар.

Аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, нарийн мэргэжлийн клиникийн эмнэлгүүдэд болон эмнэлгийн тоног төхөөрөмж ба эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл ханган нийлүүлэх компаниудад эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерээр ажиллахаас гадна ахисан түвшний (магистр, доктор) сургалтыг дүүргэж тухайн чиглэлээр эрдэм шинжилгээний байгууллага болон их дээд сургуульд багшлах боломжтой.

Хөтөлбөрийн видео танилцуулга