• Сургууль

    Эрчим хүчний сургууль

  • Хөтөлбөр

    Цахилгааны инженерчлэл

    Хөтөлбөрийн индекс - 071309

  • Жил

    3

  • Цуглуулах кредит

    130

  • Мэргэжил

    Цахилгаан инженер

Цахилгаан систем, цахилгаан дамжулах сүлжээ, цахилгаан станц, зураг төсөл боловсруулах салбарын үсрэнгүй хөгжлийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангах, техник төхөөрөмжийг ашиглах, тэдгээрийг засварлах, тохируулах, зураг төсөл, барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэн, оновчтой ба үр ашигтай ажиллагааг дээшлүүлэх, үйл ажиллагаанд дүн шинжилгээ, үйлчилгээ, туршилт тохируулга хийх, техникийн оновчтой шийдлийн программыг боловсронгуй болгох, шинэчлэлт сайжруулалтыг хийх инженерийн онолын өндөр мэдлэгтэй, практикийн болон судалгаа туршилтын өндөр чадвартай инженер бэлтгэхэд уг хөтөлбөрийн зорилго оршино.

1. Хөтөлбөрөөр бэлтгэгдсэн мэргэжилтэн нь цахилгааны инженерийн үндсэн суурь болон математик, байгаль нийгмийн ухааны суурь мэдлэгээ ашиглан инженерчлэлийн тодорхой асуудлыг шинжлэн судалж, сайжруулах, шийдвэрлэх мэдлэг, дадал, чадвартай болсон байна.

2. Төгсөгч нь онолын мэдлэгээ практикт хэрэгжүүлэх, бие даан хөгжүүлэх, асуудлыг шийдвэрлэхдээ системтэйгээр тунгаан бодох, хувийн болон мэргэжлийн авьяас чадвараа хөгжүүлэх чадварыг эзэмшсэн байхаас гадна технологийн асуудлыг бие даан турших, судлах, тооцоолох, шийдвэрлэх мэргэжлийн сэтгэлгээ, ур чадварыг бүрэн эзэмшсэн байна.

3.Үйлдвэрийн газар болон нийгмийн холбогдох салбарт цахилгааны инженерийн хариуцах ажлын хүрээнд асуудлыг төлөвлөх, зохион бүтээж гаргах, хэрэгжүүлэх чадвартай, компьютер, программчлалын хэл, цахилгаан систем, гадаад хэлний өргөн мэдлэгтэй, цаашид дараагийн шатны боловсролыг үргэлжлүүлэн гадаад, дотоодод суралцах чадварыг эзэмшсэн мэргэжилтэн болсон байна.

Математикийн болон байгалийн ухааны суурь мэдлэг олгох: Математикийн болон байгалийн ухааны суурь мэдлэгийг цахилгаан эрчим хүч, реле хамгаалалт, системийн автоматик, хэмжүүр болон хяналт удирдлагын системийн тооцоо, ажиллагааны процесст хэрэглэх чадвар эзэмших. Задлан шинжлэх, асуудал шийдвэрлэх чадвар: Асуудлыг таних, томьёолох, загварчлах, үнэлгээ ба чанарын анализ хийх, тодорхойгүй зүйлд дүн шинжилгээ хийх, шийдэл ба зөвлөмж гаргах. Туршилт, судалгаа хийх, мэдлэгийг бүтээх чадвар: Таамаглал ба томьёолол гаргах; судалгааны хэвлэмэл ба цахим бүтээлийн хайгуул хийх; мэдээллийг зэрэглэх ангилах, туршилтын агуулга, зорилго, бүтцийг тодорхойлох, хэмжилт хийх, өгөгдлүүд боловсруулах, шинжилгээг таамаглах ба хамгаалах, мэдлэг бүтээх. Эерэг хандлага, сэтгэлгээ, танин мэдэх, суралцах чадвар: Өөрийн мэргэжлийн асуудалд байнга бүтээлч сэтгэлгээгээр хандах, шинийг эрэлхийлэх, шинэ санаа, бүтээлч сэтгэлгээтэй холбоотой мэдлэгийг байнга сайжруулан суралцах чадварыг эзэмшинэ. Үйлдвэрлэл, бизнесийн хүрээнд амжилттай ажиллах цогц чадвар: Инженерийн шийдлийн үйлдвэр ба бизнес, гадаад орчин, нийгмийн хүрээнд хэрхэн нөлөөлөхийг ойлгох, инженерийн систем ба удирдлагын түвшинд сэтгэн бодох, үйлдвэрлэл, бизнесийн үйл ажиллагааг удирдах, манлайлах, ирээдүйн тогтвортой хөгжлийг хангах ур чадвар. Гадаад хэл дээр мэргэжлийн мэдээлэл ашиглах, илтгэх, бичих чадвар: Мэргэжлийн дагуу бичигдсэн гадаад хэл дээрх ном, материал, судалгааны ажилтай холбоотой материал уншиж ашиглах, тэдгээрийг ойлгох, анализ хийх, товчлох, ойлгосон мэдлэгээ илтгэх, бичих ур чадварыг эзэмшинэ. Мэргэжлийн ёс зүйтэй, хариуцлагатай байх чадвар: Өөрийн мэргэжлийн асуудалд хандах хандлага, мэргэжлийн ёс зүйг чандлан баримтлах, хариуцлагатай байх чадварыг эзэмшинэ. Багаар ажиллах чадвар: Үр дүнтэй баг бүрдүүлэх, гишүүдийн ажил үүргийг хуваарилах, багаа удирдах, хөгжүүлэх, манлайлах, бусад баг, хүмүүстэй харилцан ойлголцох, хамтран ажиллах чадварыг эзэмшинэ.

Эрчим хүчний үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлтийн улсын болон хувийн байгууллага, компаниудад цахилгааны инженер, эрчим хүчний системийн программ хангамжийн инженер, диспетчер инженер, ашиглалтын инженерээр олон салбарт хөрвөх чадвартайгаар ажиллах, эрчим хүчний салбарт судалгаа, төсөл, хөгжүүлэлт хийх, тооцооны инженерээр ажиллах, ахисан түвшинд суралцах, хөнгөн болон хүнд, уул уурхайн үйлдвэрүүдэд цахилгааны инженерээр ажиллана.