Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль
Бизнесийн удирдлага
Хөтөлбөрийн индекс - 041301
4
128
Санхүүгийн менежмент
1997
-Санхүүгийн менежер нь санхүүгийн төдийгүй бизнесийн шинжээч юм. Байгууллагын шийдвэр гаргалтын хүрээн дэх санхүүгийн үйл ажиллагааг шинжлэх, нөөцийг үр ашигтай төлөвлөх, хуваарилах, хянах, хөрөнгө оруулалтын оновчтой багц бүрдүүлэх, эрсдлийн удирдлагыг хэрэгжүүлэх арга, аргачлалуудыг байгууллагын орчинд хэрэглэх мэдлэг, ур чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд оршино.
- Шинжлэх ухааны хөгжлийн хандлагыг шинжлэн судлах, удирдлагын түвшинд сэтгэн бодох, өрсөлдөгчийг тодорхойлох, тандах чадавхийг бий болгох, шинжлэн судлах асуудал шийдвэрлэх чадвар, туршилт судалгаа хийх, мэдлэгийг бүтээх чадвар, хувь хүний хандлага байнга суралцах чадвар, мэргэжлийн болон судлаачийн ёс зүйтэй, хариуцлагатай байх чадвар, анализ хийх, загварчилж баримт бичиг боловсруулах, гадаад хэл дээр мэргэжлийн мэдээлэл, ашиглах илтгэл бичих чадвар, төслийн менежментийг хэрэгжүүлэх манлайлах ур чадвар, шийдэл гаргах, таамаглал дэвшүүлэн харьцуулсан судалгаа хийх чадвар, инженерийн шийдлийн гадаад орчин ба нийгмийн хүрээнд хэрхэн нөлөөлөхийг ойлгох чадвар, электрон мультимедиа, график дүрслэлээр болон яриа бичгээр тайлагнах чадвар, судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэл бизнест нэвтрүүлэх чадвар
Хувь хүний манлайлах, багаар ажиллах, бусдын үзэл бодлыг хүндэтгэн зөвшилцөж шийдвэр гаргах, хариуцлага хүлээх чадвар эзэмших; Мэдээллийн технологийг ашиглан өгөгдөл, тайлан мэдээ боловсруулах, шинэ мэдлэг олж авах, бие даан суралцах; Банк, санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг удирдах, шийдвэр гаргах эрх зүйн болон онол, практикийн ур чадвар эзэмших; Бизнесийн байгууллагын үйл ажиллагаанд санхүүгийн шинжилгээ, судалгаа хийх, бизнесийн ба санхүүгийн эрсдлийг үрьдчилан тооцоолж үнэлэлт дүгнэлт гаргах, санхүүгийн таамаглал, төсөв төлөвлөгөө зохиох ур чадвар эзэмших; Үнэт цаасны болон даатгалын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой санхүүгийн аливаа шийдвэр гаргах, байгууллагын бэлэн мөнгөний удирдлагыг амжилттай хэрэгжүүлэх, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих; Улсын болон орон нутгийн төсвийн орлого бүрдүүлэлт, зарлага, санхүүжилт, төсвийн тэнцлийг төлөвлөх, татвар, төрийн сан, бусад төрийн байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, хянах; Санхүүгийн зах зээл дээрээс хөрөнгө татан төвлөрүүлэх, хөрөнгийг оновчтой байршуулах, хөрөнгийн бирж, брокер, диллерийн компанийн үйл ажиллагааг удирдах.
Санхүүгийн болон хөрөнгө оруулалтын менежер; Эдийн засагч, санхүүгийн болон эрсдэлийн шинжээч, актуарч; Бүртгэл санхүүгийн ажилтан, даатгалын зуучлагч; Санхүүгийн хянан шалгагч,гааль, татвар, даатгалын улсын байцаагч; Үнэт цаасны компанид менежер, зөвлөх, шинжээч, брокер, дилер; Банк, банк бус санхүүгийн байгууллагад эдийн засагч, шинжээч, зөвлөх, менежер, теллер