• Сургууль

    Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль

  • Хөтөлбөр

    Металлурги, металлын технологи

    Хөтөлбөрийн индекс - 071502

  • Жил

    4

  • Цуглуулах кредит

    130

  • Мэргэжил

    Төмөрлөгийн үйлдвэрлэлийн технологи

  • Хөтөлбөр (мэргэжил) хэрэгжүүлж эхэлсэн огноо

    1991

Онолын үндэслэл сайтай мэдлэгийг системтэйгээр эзэмшсэн, бие даах, багаар ажиллах болон мэргэжлийн өндөр чадвартай, шинэ технологи боловсруулах мэдлэг, чадварыг практик дээр хослуулан эзэмшсэн ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИЙН бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн бэлдэхэд энэ хөтөлбөрийн зорилго оршино.

  • Хичээлүүдийн уялдаа холбоог илүү практик шийдэлтэйгээр олгох
  • Математик болон байгалийн шинжлэх ухааныг инженерийн шийдэлтэй холбож ойлгуулах
  • Практик чадварыг олгох
  • Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх
  • Харилцааны төрөл бүрийн аргад сургах
  • Багаар хамтрах шаардлага бүхий төсөл дээр ажиллах
  • Англи хэл дээрх мэдээл-лийг ашиглах чадвартай байх
  • Зохион бүтээх аргачлалыг онол практик хослуулан эзэмшүүлэх
  • Шинэ технологийг судалж, нутагшуулах боломжийг судлах

  • Математик, шинжлэх ухааны үндсэн суурь мэдлэгийг эзэмшсэнээр хичээлүүдийн агуулгыг илүү гүн ойлгох онолын үндэслэл бий болно.
  • Инженерийн цөм суурь мэдлэгийг эзэмшсэнээр металлын дотоод бүтэц болон механик шинж чанарын хоорондох уялдаа холбоог танин мэдэх улмаар металл хайлах үеийн физик химийн процессуудыг танин мэдэж, шаардагдах тооцоонуудыг хийх чадвартай болно.
  • Металлыг хайлах, цутгах, цувих технологийн хичээлүүдийн даалгаврыг гүйцэтгэснээр оюутнууд нь шинжлэн судлах, асуудал шийдэх, турших, системтэйгээр бодох зэрэг олон чадварыг практик дадалтай хамт эзэмших болно.
  • Хүмүүнлэгийн ухааны хичээлүүдийг үзэж судалснаар ёс зүйтэй байх, хариуцлагын ухамсрыг суулгаж өгнө.
  • Мэргэжлийн хичээлийн төсөл, даалгаврыг гүйцэтгэснээр багаар ажиллах, хүнтэй харилцах чадвартай болно.
  • Англи хэлний хичээлүүдийг үзсэнээр уг хэл дээр мэдээлэл авах чадвартай болно.
  • Мэргэжлийн хичээлийн даалгавруудыг хийж гүйцэтгэснээр төсөөлөх, төлөвлөх, хэрэгжүүлэх зэрэг сургалтын хөтөлбөрт заагдсан гол гол чадваруудыг эзэмшинэ.

  • Төмөрлөгийн үйлдвэрийн технологи инженер;
  • Зохион бүтээгч инженер;
  • ХАБАЭ-н инженер;
  • Их дээд сургуульд мэргэжлийн багш /магистр/;
  • Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд мэргэжлийн багш;
  • Албан байгууллагад мэргэжлийн чиглэлийн мэргэжилтэн;
  • Яаманд аж үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн зэрэг чиглэлээр ажиллана.
Хөтөлбөрийн видео танилцуулга