Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль
Барилгын материалын үйлдвэрлэлийн машин, тоног төхөөрөмжийн ашиглалт
Хөтөлбөрийн индекс - 071506
4
130
Үйлдвэрлэлийн механикжуулалтын инженер нь барилгын үйлдвэрлэл, зам байгуулалт, өргөх тээвэрлэх ажлын салбар дахь инженерийн төслүүдийг аюулгүй, үр ашигтай хямд төсөр байлгах үүднээс барилга угсралт, машин механизм, үйлдвэрлэлийн технологи, тоног төхөөрөмжүүд, тэдгээрийн бүрдэл хэсгийг суурилуулах, ашиглалт. засвар үйлчилгээ, оношиллын технологи ажиллагаа, зохион бүтээлтийн ажлууд, үйлдвэрлэлийн график, ажлын шат дарааллыг төлөвлөж, зохион байгуулах, хяналт тавих, зөвлөгөө өгөх мэдлэг, ур чадвар эзэмшүүлэхэд чиглэнэ.
Барилга угсралтад шаардлагатай тоног төхөөрөмж, машин механизм төхөөрөмжийг сонгох, суурилуулат ажиллагаа, арчилгаа тордолтод хяналт тавих, төслийн ажил, материал, тоног төхөөрөмжийн хангамж. нийлүүлэлтийг удирдан зохион байгуулах, нийт өртөг тооцох, асуудлыг шийдвэрлэх. Төрөл бүрийн үйлдвэрлэлийн машин, механизмыг суурилуулах, ажиллуулах, хянах, Машин, тоног төхөөрөмжийн ажиллагааны горим доголдох, буруу үйлдлийг илрүүлэх, засч залруулах арга хэмжээ авах, Бүтээгдэхүүний гологдол түүний шалтгааныг тогтоох, үйлдвэрлэж гаргасан бүтээгдэхүүн стандарт. техникийн үзүүлэлтэд нийцэж байгаа эсэхийг хянаж машин, механизмын тохиргоог хийж тааруулах. засвар, үйлчилгээ хийлгэх, Шаардлагатай эд анги, материал болон угсрах зааврыг тодорхойлох зорилгоор ажилбарын дараалал. техник үзүүлэлт, зураг, зааварчилгааг боловсруулж, мөрдүүлэх, Төсөв батлах, удирдах, өртөг зардлыг хянах, зардлыг бууруулахын тулд үйл ажиллагаа, хэм хэмжээ, нөөцийг тохируулан өөрчлөх, үйлдвэрлэлийн асуудлаар бусад мэргэжилтнүүдтэй зөвлөлдөх, мэдээлэл өгөх Хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын стандартын хэрэгжилтийг хангах, шинэ машин механизм. тоног төхөөрөмжийг суурилуулах, худалдаж авахад хяналт тавих
- Инженерийн цөм суурь мэдлэгийг эзэмшсэнээр металлын дотоод бүтэц болон механик шинж чанарын хоорондох уялдаа холбоог танин мэдэх улмаар металл хайлах үеийн физик химийн процессуудыг танин мэдэж, шаардагдах тооцоонуудыг хийх чадвартай болно.