Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль
Уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт
Хөтөлбөрийн индекс - 072902
3
130
Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмж ашиглалт
1994
Уул уурхайн болон эрчим хүчний үйлдвэрийн цахилгаан хангамжийн систем, уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн онол, ашиглалт, технологийн өндөр мэдлэгтэй, практикын дадлага туршлагатай, эрдэм шинжилгээ, зохион бүтээх ба удирдан зохион байгуулах чадвартай олон улсын жишигт хүрсэн мэргэжилтэн бэлтгэхэд хөтөлбөрийн зорилго оршино
1. Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт мэргэжлийн хөтөлбөрийн сургалтын үйлчилгээ, судалгаа шинжилгээний механизмыг бүрдүүлэх.
2. Тус салбарын хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг хангахуйц, өрсөлдөх чадвар бүхий хүний нөөцийн чадавхийг бүрдүүлэх.
3.Хөтөлбөрийн сургалтын хүртээмжтэй, чанартай, үр ашигтай, хөтөлбөрийн сургалт олон хувилбартай байх нөхцлийг бүрдүүлэн, мэдлэгт тулгуурласан эрдэм шинжилгээ, зохион бүтээх тохиромжтой орчин бий болгох.
4.Хөтөлбөрийн сургалтын оновчтой хэлбэрийг сонгон агуулга, арга зүйг боловсруулан ил болон далд уул уурхайн үйлдвэрлэлийн цахилгаан хангамжийн систем, машин механизмын автоматчилагдсан цахилгаан хөтлүүрийн систем, технологийн процессын автоматжуулалт, тэдгээрийн угсралт, ашиглалт, засвар үйлчилгээ, засварын технологи зэргийг цогц байдлаар эзэмшсэн олон улсын түвшинд хүрсэн мэргэжилтэн бэлтгэх