Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль
Маркетинг
Хөтөлбөрийн индекс - 041401
4
125
Маркетинг
Зорилтот зах зээлээ судалсны үндсэн дээр хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг боловсруулан зах зээлд хүргэж борлуулах, хэрэглэгчидтэйгээ харилцах, тэднийг идэвхжүүлэх үйл ажиллагааг төлөвлөн гүйцэтгэх, үр дүнг хянах мэдлэг чадваруудыг эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.
“Алсын хараа-2050“ Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 4-р зүйлд тусгагдсан "эдийн засгийг сэргээж солонгоруулан нэмүү өртөг шингэсэн брэнд бүтээгдэхүүн бий болгох" зорилгыг бодитоор хэрэгжүүлэхэд зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн боловсруулж дотоод ба гадаад зах зээлийн хэрэглэгчдэд хүргэх маркетингийн мэргэжилтнүүдийг бэлтгэх.
PLO-1: Шинжлэх ухааны суурь, бизнесийн удирдлагын мэргэжлийн суурь ба маркетингийн мэргэшсэн мэдлэгийг эзэмшүүлэх
PLO-2: Маркетингийн мэргэжилтний ур чадварыг эзэмших
PLO-3: Хэрэглэгчдэд бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлан таниулах үйл ажиллагааг бие даан болон багаар гүйцэтгэх, өөрийгөө илэрхийлж харилцах ур чадварыг эзэмших
PLO-4: зорилтот зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг тодорхойлон зах зээлд хүргэж идэвхжүүлэх шийдлийг боловсруулах