• Сургууль

    Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль

  • Хөтөлбөр

    Сэтгэл судлал

    Хөтөлбөрийн индекс - 031301

  • Жил

    4

  • Цуглуулах кредит

    124

  • Мэргэжил

    Байгууллагын сэтгэл судлал

Сэтгэл судлалын шинжлэх ухааны онолын болон хэрэглээний мэдлэгтэй, сэтгэц оношилгооны орчин үеийн онол арга зүй, сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэл заслын технологи, техникийг эзэмшсэн, байгууллага, хамт олны хүрээнд сэтгэл зүйн тусламж үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлэх чадвартай, бүтээлч, идэвх санаачлагатай, мэргэжлийн ёс зүйтэй сэтгэл судлаач бэлтгэхэд оршино.

  1. Байгууллагын удирдлага, төлөвлөлт, харилцаа, хамт олныг удирдах, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх асуудлыг сэтгэл зүйн үндэстэй зохион байгуулах онолын мэдлэг
  2. Хүний сэтгэл зүйн байдал, авьяас сонирхол, нөөц бололцоог мэргэжлийн арга, аргачлалаар судлан илрүүлэх, хүний хүчин зүйлийг оновчтой зохион байгуулах, байгууллага, хамт олны хүрээнд сэтгэл зүйн үйлчилгээг үзүүлэх чадвар
  3. Хүмүүсийн сэтгэл зүйн онцлогт тулгуурлан харилцах, бусадтай хамтран ажиллах, нөлөөлөх, манлайлах, идэвхжүүлэх чадвар
  4. Өөрийн мэргэжлийн мэдлэг, ур чадварыг тасралтгүй хөгжүүлдэг, сэтгэл судлалын шинжлэх ухааны ололт амжилтыг нэвтрүүлдэг, мэргэжлийн ёс зүйг эрхэмлэн сахидаг байх.

  1. Хүний сэтгэц, зан үйлийн зүй тогтол, механизмын талаар системтэй онол, арга зүйн мэдлэг
  2. Байгууллага, хамт олонд чиглэсэн сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх онол, арга зүйн мэдлэг, чадвар
  3. Хувь хүн, байгууллага, хамт олны сурч хөгжих хэрэгцээг судлан илрүүлэх, төлөвлөх мэдлэг, чадвар
  4. Удирдлагын арга барил, хэв маягийн талаарх онол, практикийн мэдлэг
  5. Ажилтныг сэдэлжүүлэх, чадваржуулах мэдлэг, чадвар
  6. Бүлэг, хамт олны дунд эерэг хандлага, уур амьсгал бүрэлдүүлж, нэгдэл нягтралыг сайжруулах чадвар
  7. Ажлын байр судлал, ажлын байрны тодорхойлолт боловсруулах мэдлэг,чадвар
  8. Ажлын байрны сонгон шалгаруулалт явуулах арга зүйн мэдлэг, чадвар
  9. Ажлын бүтээмжийг дээшлүүлэх, ажилтныг урамшуулах чадвар
  10. Сэтгэц оношилгоо болон сэтгэл зүйн судалгаа хийх чадвар
  11. Ажлын байрны стрессийг бууруулах, зохицуулах мэдлэг, чадвар

  1. Бизнесийн байгууллагаТөрийн байгууллага
  2. Хувийн хэвшлийн байгууллага
  3. Олон улсын байгууллага
  4. Төрийн бус байгууллага, холбоод
  5. Үйлдвэр, үйлчилгээний байгууллагууд
  6. Сургууль, боловсролын байгууллага
  7. Хүчний байгууллага
  8. Эмнэлэг