• Сургууль

    Менежментийн сургууль

  • Хөтөлбөр

    Бизнес шинжлэл, загварчлал

    Хөтөлбөрийн индекс - 048802

  • Жил

    4

  • Цуглуулах кредит

    125

Эдийн засаг, бизнесийн удирдлага, программчлал, өгөгдөл боловсруулалт, бизнесийн шинжилгээний арга зүйн мэдлэг эзэмшсэн, байгууллагын өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, асуудлыг тодорхойлох, оновчтой шийдлийн хувилбар боловсруулах, шийдвэр гаргах, манлайлах, төлөвлөх, удирдан зохион байгуулах, хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд оршино

Зорилт 1: Шинжлэх ухаан, технологи, инновацыг хэрэгжүүлж салбар, байгууллагын хөгжлийг шинэ түвшинд хүргэхүйц бизнес болон менежментийн орчин үеийн онол, арга зүй, технологийг эзэмшүүлэх;

Зорилт 2: Мэргэжлийн чиглэлээр судалгааны ажил хийж, дүгнэлт гаргах, онолын мэдлэгийг практикт ашиглаж, үйлдвэрлэлд бүтээлчээр хэрэгжүүлэх дадал, чадвар эзэмшүүлэх;

Зорилт 3: Мэргэжлийн болон нийгмийн ёс зүйтэй, байгаль, эх орноо хайрлах үзэл шингэсэн, хүнлэг энэрэнгүй хувь хүнийг төлөвшүүлэх;

Зорилт 4: Даяаршил олон улсын хамтын ажиллагааны давуу талыг мэдэрч, өөрийн орны нөхцөлд оновчтой ашиглах мэдлэг туршлагатай, технологийн инновац, шинэ санаагаар тэргүүлэгч мэргэжилтэн бэлтгэх

PLO-1: Бизнес, эдийн засаг, менежментийн онолын үндэс болон өгөгдөлд суурилсан шинжилгээний арга зүйг эзэмших (Онолын суурь ба шинжилгээний арга зүй)

PLO-2: Бизнесийн өгөгдөлд дүн шинжилгээ хийж, шийдвэр гаргалтад ашиглах чадвар эзэмших (Тоон болон чанарын өгөгдлийн шинжилгээ ба шийдвэр гаргалт)

PLO-3: Бизнесийн үйл ажиллагааг загварчлах, системчилсэн шийдэл боловсруулах чадвартай болох (Бизнес загварчлал ба стратеги төлөвлөлт)

PLO-4: Мэргэжлийн харилцаа, хамтын ажиллагаа, мэдээллийн технологийн хэрэглээг хослуулан асуудал шийдвэрлэх (Зөөлөн ур чадвар ба технологийн хэрэглээ)

Бизнес шинжлэл загварчлал хөтөлбөрөөр суралцагчдад мэдлэгийг олгож, ур чадварыг эзэмшүүлнэ.

Олгох мэдлэг

  • Дээд боловсролын ерөнхий суурь мэдлэг
  • Эдийн засгийн суурь мэдлэг
  • Бизнесийн удирдлагын суурь мэдлэг
  • Программчлал, өгөгдөл боловсруулалтын мэдлэг
  • Тоон болон статистик шинжилгээний арга зүйн мэдлэг
  • Бизнесийн шинжилгээ, үнэлгээ, загварчлалын мэдлэг

Эзэмших ур чадвар

  • Өгөгдлийн шинжилгээ хийх
  • Нөхцөл байдлыг үнэлэх, дүн шинжилгээ хийх
  • Асуудлыг тодорхойлж, шийдвэрлэх
  • Байгууллагын стратеги болон тактикийн бодлого боловсруулах
  • Нотолгоонд суурилсан шийдвэр гаргах
  • Манлайлах
  • Оновчтой төлөвлөх, зохион байгуулах, хянах, сайжруулах
  • Харилцаа холбоо тогтоох
  • Багаар ажиллах

1. Бизнес шинжээч

· Бизнесийн шаардлагыг тодорхойлж, өгөгдөлд суурилсан шийдлийг боловсруулна

· Үйл явцын сайжруулалт, KPI үнэлгээ, хэрэглэгчийн хэрэгцээг судална.

2. Бизнесийн өгөгдөл шинжээч

· Өгөгдлийн дүн шинжилгээ хийж, хандлага, загвар илрүүлдэг

· BI (Business Intelligence) хэрэгсэл ашиглан тайлагнана.

3. Бизнес процессын шинжээч

· Ажил гүйцэтгэлийн урсгалыг зураглаж, автоматжуулалт, сайжруулалтын санал гаргана (BPM, Lean, Six Sigma).

4. Мэдээллийн технологийн бизнес шинжээч

· Программ хангамж болон мэдээллийн системийн шаардлагыг тодорхойлно

· Agile/Scrum орчинд ажиллах туршлагатай

5. Зах зээлийн судалгааны шинжээч

· Зах зээлийн чиг хандлага, хэрэглэгчийн зан төлөвийг судална.

· Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн төлөвлөлтөд дэмжлэг үзүүлнэ.

6. Стратегийн шинжээч

· Байгууллагын өрсөлдөх чадвар, байр суурь, өсөлтийн боломжийг тодорхойлж стратеги боловсруулахад оролцоно.

7. Бүтээгдэхүүний шинжээч

· Шинэ бүтээгдэхүүний гүйцэтгэл, хэрэглэгчийн өгөгдөл, санал хүсэлт дээр тулгуурлан бүтээгдэхүүний шийдвэр гаргалтад тусалдаг.

8. Эрсдэлийн шинжээч

· Бизнесийн эрсдэлийг урьдчилан тооцоолж, эрсдэлийн удирдлагын бодлого боловсруулахад оролцоно.

Хөтөлбөрийн видео танилцуулга