Менежментийн сургууль
Худалдаа
Хөтөлбөрийн индекс - 041601
4
124
Худалдаа
2024
Худалдааны орчин үеийн онол, арга зүйн цогц мэдлэгтэй, шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлийн салбаруудад хамаарах инновац, үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг гадаад, дотоодын зах зээлд худалдаалах үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, шийдвэр гаргах, манлайлах, хянах мэдлэг, чадвар бүхий харилцааны өндөр соёлтой, хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд оршино.
Зорилт 1. Мэргэжлийн болон нийгмийн ёс зүйтэй, байгаль, эх орноо хайрлах үзэл шингэсэн, хүнлэг энэрэнгүй, харилцааны өндөр ур чадвартай хувь хүнийг төлөвшүүлэх;
Зорилт 2. Эдийн засаг, менежмент, бизнесийн удирдлагын орчин үеийн онол, арга зүйн цөм мэдлэг олгох;
Зорилт 3. Худалдаа, борлуулалтын онолын ерөнхий суурь мэдлэг эзэмших, зах зээл судлалын чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил хийж оновчтой шийдвэр гаргах, онолын мэдлэгийг практикт ашиглаж бүтээлчээр хэрэгжүүлэх мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлэх
Зорилт 4. Шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлийн салбаруудын техник, технологийн арилжаа, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний онцлог, шинж чанар, техникийн стандарт, шаардлагуудын талаарх мэдлэг эзэмшүүлэх;
Зорилт 5. Шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлийн салбаруудын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, оюуны өмч, патент, техник технологийг гадаад, дотоодын зах зээлд худалдаалах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах мэдлэг, ур чадвар олгох;
Зорилт 6. Орчин үеийн шинжлэх ухаан, мэдээллийн технологийн ололт, дэвшлийг худалдааны салбарт нэвтрүүлэх, цахим худалдааг эрхлэх мэдлэг, ур чадвар бүхий өрсөлдөх чадвартай мэргэжилтэн болоход шаардлагатай мэдлэг, ур чадварыг олгох.
1.Шинжлэх ухаан, нийгмийн суурь салбаруудын мөн чанарыг ойлгох, аливаа асуудалд шинжлэх ухаанчаар хандах ерөнхий суурь мэдлэг, ур
чадвар, дадлыг эзэмшүүлэх
2. Хувь хүнийг бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, багаар ажиллах, харилцааны өндөр ур чадвартай, нийгмийн хариуцлагатай хувь хүнийг төлөвшүүлэх
3. Англи хэлний ахисан түвшний мэдлэг, ярианы чадвар эзэмших
4. Байгууллагын менежментийн онол, практик, удирдлагын шийдвэрийг оновчтой гаргах мэдлэг, ур чадвар
5. Бизнесийн гадаад ба дотоод орчныг судалж шинжлэх, нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох онол, арга зүйн мэдлэг, ур чадвар
6. Эдийн засаг, санхүүгийн шинжилгээ хийх, тайлан гаргах, санхүүгийн оновчтой шийдвэр гаргах мэдлэг, ур чадвар
7. Худалдааны салбарын бодлого боловсруулах, хэрэгжүүлэх
8. Олон улсын худалдааны нийлүүлэлтийн сүлжээ, тээвэрлэлт ба инкотермсийн нөхцлүүдэд тохируулан худалдааны үйл ажиллагааг
амжилттай зохион байгуулах мэдлэг, ур чадвар
9. Валютын ханшны эрсдэлийг үнэлэх, олон улсын төлбөр тооцоо гүйцэтгэх мэдлэг, ур чадвар
10. Хэрэглэгчдийн зан төлөв, гадаад, дотоодын түнш байгууллагуудтай харилцах харилцааг үр ашигтай явуулах мэдлэг, ур чадвар