• Сургууль

    Менежментийн сургууль

  • Хөтөлбөр

    Олон улсын бизнес

    Хөтөлбөрийн индекс - 041602

  • Жил

    4

  • Цуглуулах кредит

    125

  • Мэргэжил

    Олон улсын бизнес

  • Хөтөлбөр (мэргэжил) хэрэгжүүлж эхэлсэн огноо

    2000

  • Хөтөлбөр магадлан итгэмжлэгдсэн огноо

    ACBSP-2014, 2025; БМИҮЗ-2018

Өөрчлөгдөн хувьсаж буй глобал эдийн засаг, олон улсын харилцаа, нийгэм, соёл, эрх зүй, технологийн хөгжил, зах зээлийн чиг хандлагад дүн шинжилгээ хийсний үндсэн дээр бизнесийн шийдэл боловсруулж хэрэгжүүлдэг олон соёлын багт хувь нэмэр оруулан ажиллах, үр дүнтэй харилцаж хэлэлцээр хийх чадвартай олон улсын зах зээлд өрсөлдөх бизнест мэдлэг ур чадвараа сорих мэргэжилтэн бэлтгэнэ.

  1. Олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай бизнесийг хөгжүүлэгч:

Олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай бизнесийг үр ашигтай үйл ажиллагаа явуулж хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах мэргэжилтэн болсон байна.

  1. Олон улсын зах зээлд стратегийн удирдлагын чадвар эзэмшсэн мэргэжилтэн:

Олон улсын эдийн засаг, харилцаа, соёл, нийгэм, технологийн хөгжил, зах зээлийн чиг хандлагын судалгаа шинжилгээнд тулгуурласан бизнесийн стратеги боловсруулдаг болсон байна

  1. Олон соёлын багт хувь нэмэр оруулах үнэ цэнтэй багийн гишүүн:

Олон соёл бүхий багт ажиллан, багийн хөгжил, хувьсалд хамтдаа хөгжиж, хувь нэмэр оруулан ажиллах, оролцогч талуудын сонирхолыг харгалзан хэлэлцээр хийх чадвартай, зөрчлийг давах туулах үнэ цэнтэй гишүүн байна.

  1. Ёс зүй, тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч: Олон улсын бизнесийн үйл ажиллагааг тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлэхэд ёс зүйтэй манлайлагч болсон байна.

  1. Олон улсын зах зээлд бизнесийн боломж эрэлхийлсэн стратегийн сэтгэлгээ
  2. Олон улсын эдийн засаг, харилцаа, соёл, нийгэм, технологийн хөгжил, зах зээлийн чиг хандлагын судалгаа шинжилгээнд тулгуурласан бизнесийн шийдэл боловсруулалт 
  3. Олон соёлын багт хувь нэмэр оруулан ажиллах, үр дүнтэй ойлголцож хэлэлцээр хийх чадвар
  4. Олон улсын бизнесийн үйл ажиллагааг оролцогч талуудын сонирхлыг харгалзан ёс зүйтэй, нийгмийн хариуцлагатай, хүрээлэн буй орчинд ээлтэй хэрэгжүүлэхэд манлайлах

  • Олон улсын бизнесийн менежер
  • Импортын менежер
  • Олон улсын борлуулалтын мэргэжилтэн
  • Гааль, логистик
  • Олон улсын гэрээ, хэлэлцээрийн мэргэжилтэн
  • Олон улсын худалдааны зөвлөх

 

Хөтөлбөрийн видео танилцуулга