• Сургууль

    Геологи, уул уурхайн сургууль

  • Хөтөлбөр

    Уул уурхайн ашиглалтын технологи “3 + 3 хамтарсан”

    Хөтөлбөрийн индекс - 072401

  • Жил

    6

  • Цуглуулах кредит

    116

  • Мэргэжил

    Уул уурхайн ашиглалтын технологи “3 + 3 хамтарсан”

  • Хөтөлбөр (мэргэжил) хэрэгжүүлж эхэлсэн огноо

    2011

Хөтөлбөрийн түүх:

Уурхайн технологийн тэнхим (УТТ) нь 1971 онд анх байгуулагдсан бөгөөд 1975 онд Уул уурхайн ашиглалтын технологи мэргэжлээр бакалаврын зэрэг олгож эхэлсэн. Одоогоор, тус тэнхим нь бакалавр, магистр, докторын түвшний хөтөлбөрүүд бүхий сургалтын болон олон төрлийн эрдэм шинжилгээний үйл ажиллагааны чиглэлээр үйлчилгээ үзүүлж байна. Уул уурхайн ашиглалтын технологи “3 + 3 хамтарсан” сургалтын хөтөлбөр нь орчин үеийн дэлхийн уул уурхайн салбарт амжилттай манлайлах болон өрсөлдөх хэмжээний туршлага, ур чадварыг оюутнуудад эзэмшүүлж байна. ШУТИС нь Фрайбергийн Техникийн Их Сургуулийн Уул Уурхайн Академи” -тай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх санамж бичгийг байгуулсан болно. Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн зүгээс санамж бичигт тусгасан зорилт нь академик мэдлэгийн түвшинд дүйцэхүйц, дэлхийд үнэлэгдэх оюуны үнэ цэнэ бүхий төгсөгчдийг бэлтгэх юм.

 

Эрхэм зорилго:

Энэхүү санамж бичгийн хүрээнд, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн уул уурхайн ашиглалтын технологийн мэргэжлээр бакалаврын зэргийн сургалтанд хамрагдаж буй Монгол улсын оюутнуудад Фрайбергийн Техникийн Их Сургуулийн Уул Уурхайн Академийн геоинженер, уул уурхайн мэргэжлийн магистрын зэрэг хамгаалах боломжийг олгоно. ШУТИС -д суралцах хугацаанд олж авсан мэдлэгийг, ТИС ФУУА -ийн орчин үеийн Германы инженерийн ур чадвартай хослуулснаар төгсөгчид нь өрсөлдөх чадварын хувьд үнэ цэнэтэй юм.

  1. Элсэн ороход тавигдах шаардлагууд ба ШУТИС-д суралцсан дүнг ТИС ФУУА -д тооцох талаарх мэдээлэл
  1. ТИС ФУУА -ийн дипломын сургалт болох Гео-инженер/Уул уурхайн мэргэжлээр элсэн ороход тавигдах шаардлагууд нь ШУТИС -ийн уул уурхайн ашиглалтын технологи инженерийн ангид 6 улирал амжилттай суралцсан байх юм.
  2. ШУТИС -ийн сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан эхний 6 улирлын хичээлүүдийг амжилттай суралцаж дүүргэсэн тохиолдолд дүнг ТИС ФУУА -ийн Гео-шинжлэх ухаан, Геотехник ба Уул уурхайн факультетэд хүлээн зөвшөөрнө.
  3. Цаашид ТИС ФУУА-д элсэн орохыг зөвшөөрөхийн тулд Герман хэлний мэдлэг хангалттай байх нотолгоо шаардлагатай. Их дээд сургуульд элсэн орох Герман хэлний (DSH) шалгалтын дүн нь доод тал нь 2-р шатны түвшинтэй тэнцэх эсвэл үүнтэй дүйцэх шалгалтуудыг өгсөн байж болно. Оюутанууд ШУТИС-д хэлний бэлтгэл хийх эсвэл ТИС ФУУА-ийн хэлний бэлтгэл курст хамрагдаж болно. Санал болгож буй хэлний курсуудын талаарх мэдээллийг ТИС ФУУА-ийн Их Сургуулийн Олон улсын төвийн веб хуудаснаас (www.tu-freiberg.de/iuz/sprachen) олж авч болно.

Виз авах болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улс руу нэвтрэх талаарх мэдээлэл

ХБНГУ-ын сургууль/коллежид суралцах тухай болон суралцах хугацаандаа санхүүгийн дэмжлэг үзүүлэх мэдээллийг дараах хаягаас авах боломжтой. https://ulan-bator.diplo.de

Хөтөлбөрийн Боловсролын Зорилтууд (ХБЗ)

Уул уурхайн ашиглалтын технологи хөтөлбөрийн боловсролын зорилтуудыг дараах байдлаар тодорхойлсон.

ХБЗ 1: Инженерчлэлийн тодорхой чиглэлээр онолын судалгаа хийж, инновац болон мэдлэг үйлдвэрлэх чиглэлээр үр бүтээлтэй ажиллах болон Уул уурхайн хөгжлийн орчин үеийн арга технологитой хөл нийлүүлж, үйлдвэрлэлтэй нягт хамтран ажиллаж, дадлагад суурилсан хэлбэрээр лаборатори, программ хангамж ашиглан практик ур чадварыг эзэмшүүлэх,

ХБЗ 2: Хариуцлагатай уул уурхайн үйл ажиллагааг хэрэгжүүлэгч, иргэний нийгмийн идэвхтэй гишүүний хандлагыг төлөвшүүлэх,

ХБЗ 3: Нийгэм эдийн засаг, үйлдвэрлэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд шинжлэх ухаанч байр сууринаас тооцоо судалгаатай хандаж, оновчтой шийдвэр гаргах дадалтай болгох,

ХБЗ 4: Хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээтэй нийцүүлэн, оюутанд ажлын байранд шаардагдах мэргэжлийн болон харилцааны ур чадварыг тэгш хөгжүүлэх.

Хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгүүд (ХСҮД)

ШУТИС 2014 оноос Үр дүнд суурилсан боловсролын (ҮДСБ) онол арга зүйг нэвтрүүлж, 2015 онд Монгол улсаас анх удаа Олон улсын инженерийн боловсролын CDIO санаачлагад нэгдэн, бакалавр оюутнуудад онолын мэдлэгээс гадна хувь хүний, харилцааны болон аливаа систем, үйл ажиллагаа, бүтээл, бүтээгдэхүүнийг сэтгэх, зохиох, бүтээх, хэрэглэх чадвар эзэмшүүлэх чиглэлд сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулан дараах байдлаар хэрэгжүүлж байна.

А. Шинжлэх ухаан, салбар чиглэлийн мэдлэг

А.1 Шинжлэх ухааны ерөнхий суурь мэдлэг

А.2 Салбар чиглэлийн суурь мэдлэг

А.3 Салбар чиглэлийн ахисан түвшний мэдлэг, арга, хэрэгслүүд

В. Хувь хүний болон мэргэжлийн чадвар, хандлага

В.1 Шинжлэн судлах, асуудал шийдвэрлэх чадвар 

В.2 Туршилт, судалгаа хийх, мэдлэг бүтээх чадвар

В.3 Системтэйгээр сэтгэх чадвар

В.4 Хувь хүний чадвар ба хандлага төлөвшил

В.5 Мэргэжлийн чадвар ба хандлага төлөвшил

С. Багаар ажиллах болон  харилцааны чадвар

С.1 Багаар ажиллах чадвар

С.2 Харилцааны чадвар

С.3 Гадаад хэлээр харилцах чадвар

D. Нийгэм болон байгууллагын хүрээнд шинийг сэтгэх, зохиох, бүтээх хэрэглэх чадвар

D.1 Аливааг бүтээх, шийдэл гаргахдаа гадаад орчин ба нийгэмд ямар үр нөлөөтэйг тодорхойлох, үнэлэх чадвар

D.2 Аливааг бүтээх, шийдэл гаргахдаа байгууллага ба бизнесийн хүрээнд ямар үр  нөлөөтэйг тодорхойлох, үнэлэх чадвар

D.3 Аливааг бүтээхийн тулд шинэ санаа гаргах чадвар

D.4 Шинэ санааг зохиомжлох, төлөвлөх, загварчлах чадвар

D.5 Шинэ санааг хэрэгжүүлэх чадвар

D.6 Бий болсон үр дүн хэрэглэх, үнэлэх чадвар

D.7 Манлайлах чадвар

D.8 Интерпренер чадвар

None
Хөтөлбөрийн видео танилцуулга