• Сургууль

    Барилга, архитектурын сургууль

  • Хөтөлбөр

    Барилгын инженерчлэл

    Хөтөлбөрийн индекс - 073204

  • Жил

    4

  • Цуглуулах кредит

    130

  • Мэргэжил

    Иргэний ба үйлдвэрийн барилгын инженер

Онолын үндэслэл сайтай мэдлэгийг системтэйгээр эзэмшсэн, бие даах, багаар ажиллах болон мэргэшлийн өндөр чадвартай, судалгаа хийх, зохион байгуулах мэдлэг, чадварыг практик дээр хослуулан эзэмшсэн, өрсөлдөх чадвартай, шинийг санаачлагч бакалаврын зэрэгтэй барилгын инженерийг бэлтгэх.

  1. Шинжлэх ухаан, технологи, инновацийг хэрэгжүүлж салбар, байгууллагын хөгжлийг шинэ түвшинд хүргэхүйц инженерийн орчин үеийн онол, арга зүй, технологийг эзэмшүүлэх;
  2. Онолын мэдлэгийг практикт ашиглаж, бүтээлчээр хэрэгжүүлэх дадал, чадвар эзэмшүүлэх;
  3. Туршилт, судалгаа хийх арга барил эзэмшүүлэх;
  4. Барилгын инженерийн технологийг эзэмшсэн, манлайлах чадвартай, гадаад хэлний зохих мэдлэгтэй, мэргэжлийн болон нийгмийн ёс зүйтэй мэргэжилтэн бэлтгэх.

  1. Математик, байгалийн шинжлэх ухааны үндсэн суурь мэдлэг;
  2. Барилгын инженерийн суурь мэдлэг;
  3. Барилгын инженерийн мэргэшсэн түвшний мэдлэг;
  4. Барилгын төслийн удирдлагын талаарх ойлголт;
  5. Барилга байгууламжийн туршилт шинжилгээ хийх, үр дүнг боловсруулах, дүгнэлт гаргах чадвар;
  6. Нийгэм, эдийн засаг, эрүүл ахуй, хүмүүсийн аюулгүй байдал, хүрээлэн буй орчны нөлөөг бодолцон барилга байгууламжийг төсөллөх чадвар;
  7. Багаар ажиллах чадвар;
  8. Мэргэжлийн ном, сурах бичгийг гадаад хэл дээр ашиглах чадвар;
  9. Мэргэжлийн асуудлыг танилцуулах, тайлбарлаж ойлгуулах чадвар;
  10. Барилгын ажилд дэвшилтэт болон цахим арга хэрэгслийг хэрэглэх чадвар; 11. Ахисан түвшинд болон мэргэжил дээшлүүлэхээр суралцах чадвар;
  11. Барилгын төслийг гүйцэтгэхдээ мэргэжлийн ёс зүйг баримтлах чадамж.

  1. Зураг төслийн компанид - дадлагажигч инженер
  2. Барилга угсралтын компанид - дадлагажигч инженер
Хөтөлбөрийн видео танилцуулга