• Сургууль

    Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль

  • Хөтөлбөр

    Менежмент

    Хөтөлбөрийн индекс - 041303

  • Жил

    4

  • Цуглуулах кредит

    125

  • Мэргэжил

    Менежмент

  • Хөтөлбөр (мэргэжил) хэрэгжүүлж эхэлсэн огноо

    2003

Төрийн болон төрийн бус, бизнесийн байгууллагуудыг амжилттай удирдан зохион байгуулах мэдлэг, ур чадвартай, менежментийн шинжлэх ухааны чиглэлээр мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Зорилт 1. Шинжлэх ухаан, технологи, инновацийг хэрэгжүүлж салбар, байгууллагын хөгжлийг шинэ түвшинд хүргэхүйц бизнес болон менежментийн орчин үеийн онол, арга зүй, технологийг эзэмшүүлэх;

Зорилт 2. Мэргэжлийн чиглэлээр судалгааны ажил хийж, дүгнэлт гаргах, онолын мэдлэгийг практикт ашиглаж, үйлдвэрлэлд бүтээлчээр хэрэгжүүлэх дадал, чадвар эзэмшүүлэх;

Зорилт 3. Мэргэжлийн болон нийгмийн ёс зүйтэй, байгаль, эх орноо хайрлах үзэл шингэсэн, хүнлэг энэрэнгүй хувь хүнийг төлөвшүүлэх;

Зорилт 4. Өндөр хөгжилтэй гадаадын ижил төрлийн мэргэжилтнүүдтэй өрсөлдөх чадвартай, байнга өөрийгөө хөгжүүлэх тэмүүлэлттэй, манлайлагч мэргэжилтэн сургаж бэлтгэх;

Зорилт 5. Даяаршил олон улсын хамтын ажиллагааны давуу талыг мэдэрч, өөрийн орны нөхцөлд оновчтой ашиглах мэдлэг туршлагатай, технологийн инноваци, шинэ санаагаар тэргүүлэгч мэргэжилтэн бэлтгэх;

Олгох мэдлэг - Дээд боловсролын ерөнхий суурь мэдлэг - Эдийн засгийн суурь мэдлэг - Бизнесийн удирдлагын мэдлэг, ур чадвар (Маркетинг, санхүү, үйлдвэрлэл, хүний нөөц г.м.) - Бизнесийн судалгаа, шинжилгээний арга зүйн мэдлэг - Тоон болон статистик шинжилгээний арга зүйн мэдлэг Эзэмших ур чадвар - Нөхцөл байдал, асуудлуудад дүн шинжилгээ хийх, нэгтгэн дүгнэх ур чадвар - Нотолгоонд суурилсан шийдвэр гаргах ур чадвар - Багаар ажиллах, дасан зохицох чадвар - Оновчтой төлөвлөх, зохион байгуулах, хянах, сайжруулах - Манлайлах - Харилцааны ур чадвар - Багаар ажиллах

Менежер, үйлдвэрлэл, үйл ажиллагааны менежер, маркетингийн менежер, хүний нөөцийн менежер, санхүүгийн менежер, чанарын менежер, бүтээмжийн менежер г.м