Геологи, уул уурхайн сургууль
Геологи
Хөтөлбөрийн индекс - 053204
4
130
Геологи
1960
Геологи мэргэжлийн бакалаврын хөтөлбөрийн зорилго нь олон улсын жишигт нийцсэн, зах зээл, нийгмийн эрэлт хэрэгцээг мэдэрч, геологийн шинжлэх ухааны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх мэдлэг, чадвар эзэмшсэн, геологийн салбар шинжлэх ухааны ололт, амжилт, нээлтүүдийг түгээн дэлгэрүүлэх, багаар ажиллах ба харилцааны өндөр ёс суртахуунтай, байнга суралцан мэдлэг, мэргэжлээ дээшлүүлдэг чадвартай, мэргэжилтэн бэлтгэх явдал юм.
1.1 Математик, шинжлэх ухааны үндсэн суурь мэдлэг
1.2 Инженерийн цөм суурь мэдлэг
1.3 Ахисан түвшний инженерийн суурь мэдлэг, аргууд, хэрэгсэлүүд
2.1 Шинжлэн судлах, асуудал шийдвэрлэх чадвар
2.2 Туршилт хийх, мэдлэг бүтээх чадвар
2.3 Системтэйгээр бодох чадвар
2.4 Хувь хүний хандлага, байнга суралцах чадвар
2.5 Ёс зүйтэй байх, хариуцлагаа ухамсарлах чадвар
3.1 Багаар ажиллах чадвар
3.2 Харилцааны ур чадвар
3.3 Гадаад хэлээр харилцах чадвар
4.1 Инженерийн шийдлийн гадаад орчин ба нийгмийн хүрээнд хэрхэн нөлөөлөхийг ойлгох чадвар
4.2 Инженерийн шийдлийн үйлдвэр ба бизнесийн хүрээнд хэрхэн нөлөөлөхийг ойлгох чадвар
4.3 Инженерийн систем ба удирдлагын түвшинд сэтгэн бодох чадвар
4.4 Төлөвлөх чадвар
4.5 Хэрэгжүүлэх чадвар
4.6 Үйл ажиллагаанд оруулах чадвар
Геологийн мэргэжлийн байгууллагууд, ашигт малтмалын томоохон үйлдвэрүүд ба уурхай, төрийн захиргааны төв байгууллага, улсын болон хувийн хэвшлийн байгууллагууд, сургалт, эрдэм шинжилгээ, төсөл судалгаа, зөвлөх үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд, болон ОУ-ын томоохон байгууллага, төсөл, хөтөлбөрүүд, лабораториуд, аялал жуулчлалын байгууллагуудад геологич, зураглалын ба эрлийн геологич зэрэг үндсэн мэргэжлээс гадна төрийн захиргааны байгууллагуудад дарга, мэргэжилтэн, уурхайн геологич, лабораториудад инженер, геохимич, их, дээд сургуулийн багш, эрдэм шинжилгээний ажилтан, палеонтологич, газарзүйн ба мэдээллийн сангийн мэргэжилтэн, багш, аяллын хөтөч, газар хөдлөлийн мэргэжилтэн, үнэт, өнгөт, эрдэнийн чулууны мэргэжилтэн, гаалийн ажилтан зэрэг мэргэжлээр хөрвөн ажиллах боломжтой.