• Сургууль

    Геологи, уул уурхайн сургууль

  • Хөтөлбөр

    Гидрогеологи

    Хөтөлбөрийн индекс - 053205

  • Жил

    4

  • Цуглуулах кредит

    130

  • Мэргэжил

    Гидрогеологи

  • Хөтөлбөр (мэргэжил) хэрэгжүүлж эхэлсэн огноо

    1973

Монгол улсын газрын хэвлийн усны нөөц, баялагийн усны салбарын ирээдүйн тогтвортой хөгжлийг хангах чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх

  1. Суурь шинжлэх ухаан, газар доорх усны нөөц, баялаг, инженерийн байгууламжийн буурь, геологи орчны мэдлэг, сэтгэлгээ олгох   
  2. Хувь хүний болон Гидрогеологич мэргэжлийн ур чадвар, дадал, чиг хандлагатай , чадварлаг мэргэжилтэн бэлтгэх
  3. Олон соёл, иргэншлийн янз бүрийн төлөв хандлагатай хүмүүстэй харилцах, хамтаар ажиллах ур чадвартай, харьцааны соёлтой, орчин үеийн иргэнийг бэлтгэх
  4. Нийгэм, бизнесийн хүрээнд ажиллах, инженерийн сэтгэлгээтэй, зах зээлийн эрэлт, салбарын дотоод гадаад боломжид нийцүүлэн усны салбарын үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, удирдах, ирээдүйн тогтвортой хөгжлийг хангах мэргэжилтэн бэлтгэх

a. Математик, шинжлэх ухаан, инженерийн мэдлэгээ хэрэглэх чадвар

b. Туршилт явуулах төлөвлөгөө гаргах, туршилт хийх, үр дүнг шинжлэх, тайлалт хийх

c. Эдийн засаг, хүрээлэн байгаа орчин, нийгэм, улс төр, ёс зүй, эрүүл мэнд ба аюулгүй ажиллагаа, үйлдвэрлэл, тогтвортой байдал зэрэг бодит шаардлагаас урган гарах тухайн хэрэгцээг хангах систем, түүний бүрэлдэхүүн, үйл ажиллагааг загварчлах чадвартай байх

d. Олон чиглэлийн мэргэжлийн багт ажиллах чадвартай байх

e. Гидрогеологийн инженерийн чиглэлийн аливаа асуудлыг тодорхойлох, томъёолох, шийдвэрлэх чадвар

f. Мэргэжлийн болон ёс зүйн хариуцлагаа ухамсарлах

g. Харилцааны чадвар

h. Дэлхий нийтийн, эдийн засаг, хүрээлэн байгаа орчин, нийгэмд инженерийн шийдлийн нөлөөлөлийг ойлгох өргөн хүрээний мэдлэг боловсролтой байх

i. Насан туршийн боловсролын хэрэгцээг ойлгож суралцах чадвар

j. Орчин үеийн асуудлын тухай мэдлэг

k. Инженерийн ажилд шаардлагатай техник, ур чадвар, орчин үеийн инженерийн багаж хэрэгслийг ашиглах чадвар

Төслийн гидрогеологич, Усны нөөцийн хайгуулын гидрогеологич, Усны нөөцийн тооцоолол үр дүн боловсруулах өгөгдлийн шинжээч, Ахлах гидрогеологич, Ерөнхий гидрогеологич, Судлаач, Ахлах менежер, Ерөнхий менежер

Хөтөлбөрийн видео танилцуулга