• Сургууль

    Барилга, архитектурын сургууль

  • Хөтөлбөр

    Барилгын материалын үйлдвэрлэлийн технологи

    Хөтөлбөрийн индекс - 073209

  • Жил

    4

  • Цуглуулах кредит

    130

  • Мэргэжил

    Барилгын материалын үйлдвэрлэлийн технологи

Барилгын материалын технологи бэлтгэх хөтөлбөрийн зорилго нь салбар, байгууллагын үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, үйлдвэрлэлд шинэ техник технологийг нэвтрүүлэх, зохион бүтээх, үйлдвэрлэлийг зохион байгуулах, манлайлах, хянах чиг үүргүүдийг хэрэгжүүлэх шинжлэх ухааны цогц мэдлэгтэй, судалгаа шинжилгээ хийх, оновчтой шийдвэр гаргах, бүтээлч сэтгэлгээтэй, багаар ажиллах чадвартай, нийгмийн хариуцлагатай мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

  1. Техникийн суурь мэдлэгийн ашиглах чадварыг хөгжүүлэх;
  2. Мэдлэг бий болгож боловсруулах, асуудлыг шийдвэрлэх, системтэйгээр бодох, мэргэжлийн онцлог шинжийг бусад хүмүүст тайлбарлах заах зэрэг чадварыг хөгжүүлэх
  3. Салбарыг хамарсан багаар ажиллах болон харилцах давуу чадварыг хөгжүүлэх
  4. Төсөөлөн бодох, төлөвлөх, хэрэгжүүлэх болон үйлдвэрлэлийн ба нийгмийн хүрээнд системтэйгээр сэтгэн ажиллах чадварыг хөгжүүлэх

  1. Энэхүү хөтөлбөрийн дагуу суралцсанаар төгсөгчид нь дараах мэдлэг болон ур чадварыг эзэмших болно.
  2. Математик, шинжлэх ухааны үндсэн суурь мэдлэг эзэмшинэ. Инженерийн цөм суурь мэдлэг эзэмшинэ.
  3. Шинжлэн судлах, асуудал шийдвэрлэх чадвар эзэмшинэ.
  4. Туршилт хийх, мэдлэг бүтээх чадвар, системтэйгээр бодох чадвар эзэмшинэ.
  5. Хувь хүний хандлага, байнга суралцах чадвар, ёс зүйтэй байх, хариуцлагаа ухамсарлах чадвар эзэмшинэ
  6. Багаар ажиллах чадвар, харилцааны ур чадвартай болно
  7. Инженерийн шийдлийн гадаад орчин ба нийгмийн хүрээнд хэрхэн нөлөөлөхийг ойлгох чадвартай, үйлдвэр ба бизнесийн хүрээнд хэрхэн нөлөөлөхийг ойлгох чадвартай, инженерийн систем ба удирдлагын түвшинд сэтгэн бодох чадвартай, төлөвлөх чадвартай, хэрэгжүүлэх чадвартай, үйл ажиллагаанд оруулах чадвартай болно
  8. Гадаад хэлээр харилцах чадвар эзэмшинэ.

Барилгын материалын үйлдвэрүүд, Автозам, гүүрийн байгууламжийн материалын инженер, Барилга угсралтын байгууллагад материал хариуцсан инженер, Барилгын материал, замын материалын лабораторуудад шинжээч

Хөтөлбөрийн видео танилцуулга