• Сургууль

    Геологи, уул уурхайн сургууль

  • Хөтөлбөр

    Уул уурхайн ашиглалтын технологи

    Хөтөлбөрийн индекс - 072401

  • Жил

    4

  • Цуглуулах кредит

    130

  • Мэргэжил

    Уул уурхайн ашиглалтын технологи

  • Хөтөлбөр (мэргэжил) хэрэгжүүлж эхэлсэн огноо

    1971

Хөтөлбөрийн түүх, сургалт явуулж ирсэн туршлага:

Уурхайн технологийн тэнхим (УТТ) нь 1971 онд анх байгуулагдсан бөгөөд 1975 онд Уул уурхайн ашиглалтын технологи мэргэжлээр бакалаврын зэрэг олгож эхэлсэн. Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан тушаал, шийдвэр, ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн шийдвэр, Хөтөлбөрийн ерөнхий хорооны шийдвэр, тушаалаар батлагдан мөрдөгдөж байгаа дүрэм, журамд нийцүүлж Геологи, уул уурхайн сургууль (ГУУС) -ийн Уурхайн технологийн салбар (УТС) “Уул уурхайн ашиглалтын технологи” бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөрийн зорилго, зорилт, төлөвлөлтийг шинэчлэн тодорхойлон хэрэгжүүлж байна. 1971 оноос энэхүү хөтөлбөрийг ЗСБНХУ (хуучин нэрээр) –д “Уул уурхайн ашиглалтын технологи” мэргэжлээр инженер бэлтгэж ирсэн олон жилийн өв уламжлалыг иш үндэс болгон хэрэгжүүлж эхэлсэн.

Монгол Улсын Боловсролын системд орсон өөрчлөлт, шинэчлэлт түүнчлэн ШУТИС-д анхлан нэвтэрсэн кредит систем мөн уул уурхайн техник технологийн хөгжил, зах зээлийн эрэлт хэрэгцээ, нийгмийн шаардлагыг үндэслэн сургалтын хөтөлбөрийг нийтдээ 8 удаа шинэчилсэн. “Уул уурхайн ашиглалтын технологи” мэргэжлийн MNS 5323-75:2009 Монгол Улсын стандарт боловсруулж 2009 онд батлуулсан ба 2014 оны 9 дүгээр сард БМИҮЗ-өөр магадлан итгэмжлэгдсэн. Хөтөлбөрийг 1981, 1987, 1992, 1999, 2000, 2003, 2007, 2014 онуудад шинэчлэн боловсруулсан.

ШУТИС-ийн профессорын багийн системд шилжсэн болон УУИС 2006 онд шинэчилсэн бүтцээр ажиллаж эхэлснээс одоо Уурхайн технологийн тэнхмийн профессорын баг тус хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

 

Эрхэм зорилго:

Монгол улсын засгийн газрын хөгжлийн бодлого, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын үндэсний болон олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэх, мэдлэг инновацид суурилсан судалгаа, үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд чиглэсэн, эх орны хөгжлийн гарцыг тодорхойлох хүн-байгальд ээлтэй шинжлэх ухаан, технологийн мэдлэг, инновацийг бүтээх авьяас чадвартай, Уул уурхайн үйлдвэрийн технологийн процессыг удирдан явуулах, олборлолтын технологи, ашиглалтын системийг тооцоолох, явцыг хянах, төлөвлөх, ашигт малтмалын ордын тооцоо судалгаа хийх, үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааг хэрэгжүүлэх чадвар эзэмших арга ажиллагаанд суралцсан мэргэжилтэн бэлтгэх шаардлага тулгарч байна.

Иймээс шинэ, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, ашиглахад оновчтой онолын хандлагыг эзэмших, хадгалах, өргөжүүлэх чадвартай, тасралтгүй сайжруулах системийг бүтээлч, шинэлэг байдлаар хөгжүүлэхэд оролцдог, төсөл, хөтөлбөрүүдийг санаачлан, хэрэгжүүлэх талаар мэдлэгтэй, судалгаа хийж, инженерийн шийдлүүдийн зураг төсөл боловсруулах ажлыг зохиох болон дизайн шийдлийн хэрэгжилтийг удирдаж, үр дүнг нь үнэлдэг, төлөвлөлт, төсөв, зохион байгуулалт, чиглүүлэх, хянах даалгавар боловсруулах, хүний нөөцийг оновчтой удирдах чадвартай, хувийн болон нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, нотлох, холбогдох ёс зүйн дүрмийг дагаж мөрдөх, хариуцлагыг ёс зүйн үүднээс гүйцэтгэдэг инженерийг бэлтгэнэ.

Хөтөлбөрийн Боловсролын Зорилтууд (ХБЗ)

Уул уурхайн ашиглалтын технологи хөтөлбөрийн боловсролын зорилтуудыг дараах байдлаар тодорхойлсон.

ХБЗ 1: Инженерчлэлийн тодорхой чиглэлээр онолын судалгаа хийж, инновац болон мэдлэг үйлдвэрлэх чиглэлээр үр бүтээлтэй ажиллах болон Уул уурхайн хөгжлийн орчин үеийн арга технологитой хөл нийлүүлж, үйлдвэрлэлтэй нягт хамтран ажиллаж, дадлагад суурилсан хэлбэрээр лаборатори, программ хангамж ашиглан практик ур чадварыг эзэмшүүлэх,

ХБЗ 2: Хариуцлагатай уул уурхайн үйл ажиллагааг хэрэгжүүлэгч, иргэний нийгмийн идэвхтэй гишүүний хандлагыг төлөвшүүлэх,

ХБЗ 3: Нийгэм эдийн засаг, үйлдвэрлэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд шинжлэх ухаанч байр сууринаас тооцоо судалгаатай хандаж, оновчтой шийдвэр гаргах дадалтай болгох,

ХБЗ 4: Хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээтэй нийцүүлэн, оюутанд ажлын байранд шаардагдах мэргэжлийн болон харилцааны ур чадварыг тэгш хөгжүүлэх.

Хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгүүд (ХСҮД)

ШУТИС 2014 оноос Үр дүнд суурилсан боловсролын (ҮДСБ) онол арга зүйг нэвтрүүлж, 2015 онд Монгол улсаас анх удаа Олон улсын инженерийн боловсролын CDIO санаачлагад нэгдэн, бакалавр оюутнуудад онолын мэдлэгээс гадна хувь хүний, харилцааны болон аливаа систем, үйл ажиллагаа, бүтээл, бүтээгдэхүүнийг сэтгэх, зохиох, бүтээх, хэрэглэх чадвар эзэмшүүлэх чиглэлд сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулан дараах байдлаар хэрэгжүүлж байна.

А. Шинжлэх ухаан, салбар чиглэлийн мэдлэг

А.1 Шинжлэх ухааны ерөнхий суурь мэдлэг

А.2 Салбар чиглэлийн суурь мэдлэг

А.3 Салбар чиглэлийн ахисан түвшний мэдлэг, арга, хэрэгслүүд

В. Хувь хүний болон мэргэжлийн чадвар, хандлага

В.1 Шинжлэн судлах, асуудал шийдвэрлэх чадвар 

В.2 Туршилт, судалгаа хийх, мэдлэг бүтээх чадвар

В.3 Системтэйгээр сэтгэх чадвар

В.4 Хувь хүний чадвар ба хандлага төлөвшил

В.5 Мэргэжлийн чадвар ба хандлага төлөвшил

С. Багаар ажиллах болон  харилцааны чадвар

С.1 Багаар ажиллах чадвар

С.2 Харилцааны чадвар

С.3 Гадаад хэлээр харилцах чадвар

D. Нийгэм болон байгууллагын хүрээнд шинийг сэтгэх, зохиох, бүтээх хэрэглэх чадвар

D.1 Аливааг бүтээх, шийдэл гаргахдаа гадаад орчин ба нийгэмд ямар үр нөлөөтэйг тодорхойлох, үнэлэх чадвар

D.2 Аливааг бүтээх, шийдэл гаргахдаа байгууллага ба бизнесийн хүрээнд ямар үр  нөлөөтэйг тодорхойлох, үнэлэх чадвар

D.3 Аливааг бүтээхийн тулд шинэ санаа гаргах чадвар

D.4 Шинэ санааг зохиомжлох, төлөвлөх, загварчлах чадвар

D.5 Шинэ санааг хэрэгжүүлэх чадвар

D.6 Бий болсон үр дүн хэрэглэх, үнэлэх чадвар

D.7 Манлайлах чадвар

D.8 Интерпренер чадвар

None
Хөтөлбөрийн видео танилцуулга