• Сургууль

    Геологи, уул уурхайн сургууль

  • Хөтөлбөр

    Уул уурхайн маркшейдр

    Хөтөлбөрийн индекс - 072403

  • Жил

    4

  • Цуглуулах кредит

    130

  • Мэргэжил

    Уул уурхайн маркшейдер

  • Хөтөлбөр (мэргэжил) хэрэгжүүлж эхэлсэн огноо

    1991

Уулын ажлын чанарын удирдлагын тогтолцоог хангах ил болон далд уурхайн маркшейдерийн ажлуудыг гүйцэтгэх чадвартай мэргэжилтэнг бэлтгэхэд хөтөлбөрийн зорилго оршино.

1.Инженерийн суурь, мэргэжлийн суурь, мэргэжлийн боловсрол эзэмшиж, хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллах сэтгэл зүйн бэлтгэл, хариуцлага сахилгыг дээдлэх, мэргэжлийн ёс зүйтэй удирдах албан тушаалд ажиллах хувь хүн болон төлөвшинө.

2.Цаг хугацаа, орон зайн мэдрэмж сайтай, хариуцлагаа ухамсарлах, нягт нямбай ажиллах чадвартай байхаас гадна мэргэжлийн хувьд  тооцоолон бодох, график зураг үйлдэх, орчин үеийн техник багаж хэрэгсэл болон программ хангамжуудыг ашиглах, хэмжилт-боловсруулалт-зураглал, төлөвлөлт, судалгаа хийх чадвартай уул уурхайн маркшейдер инженер, мэргэжилтэн бэлтгэгдэнэ.

3.Уул уурхайн үйлдвэрлэлийг удирдан хөтлөн явуулах инженер болохоос гадна гүйцэтгэх шатны ажилчдыг өдөр тутмын удирдлагаар хангаж ажиллах, баг хамт олныг удирдан зохион байгуулах, манлайлах, багаар ажиллах чадварыг эзэмшинэ.

4.Уул уурхайн бүхий л төрлийн үйлдвэрлэл төдийгүй зураг төсөл, эрдэм шинжилгээний байгууллага, төр, нийгэм эдийн засгийн бүхий л шатанд ажиллах чадвартай түүнчлэн ахисан түвшний сургалтанд хамрагдах бэлтгэлийг хангасан инженерийн чадварыг эзэмшинэ. 

A.1. Дээд боловсролын болон инженерийн суурь мэдлэг эзэмших 

A.2. Уул уурхайн үйлдвэрлэл болон маркшейдерийн ажлын суурь мэдлэг эзэмших

A.3. Уул уурхайн үйлдвэрлэлийн бүхий л үе шатны маркшейдерийн хэмжилт, зураглал, тооцоо хийх

B.1.Маркшейдерийн ажилд хэрэглэгдэх багаж, тоног төхөөрөмжүүдийг судлах, тэдгээрийг практикт хэрэглэн асуудал шийдвэрлэх

B.2. Газрын хэвлийн геометр, орд газрын үйлдвэрлэлийн нөөцийн тооцоо, геометр зүй тогтлын судалгаа, чулуулгийн шилжилт хөдөлгөөн, квалиметрийн судалгаа хийх, судалгааны үр дүнг гарган практикт ашиглах

B.3.Уул уурхайн маркшейдерийн бүхий л ажлыг системтэйгээр төлөвлөх, зохион байгуулах

B.4.Хатуу, зөөлөн ур чадваруудыг эзэмшсэн мэргэжилтэн байх

B.5.Мэргэжлийн түвшний мэдлэг, ёс зүйтэй мэргэжилтэн байх

C.1. Багаар ажиллах чадвартай байх

C.2. Харилцааны чадвартай бай

C.3. Гадаад хэлээр харилцах чадвар

D.1. Аливааг бүтээх, шийдэл гаргахдаа гадаад орчин ба нийгэмд ямар үр нөлөөтэйг тодорхойлох, үнэлэх чадвар

D.2. Аливааг бүтээх, шийдэл гаргахдаа байгууллага ба бизнесийн хүрээнд ямар үр  нөлөөтэйг тодорхойлох, үнэлэх чадвар

D.3. Аливааг бүтээхийн тулд шинэ санаа гаргах чадвар

D.4.  Шинэ санааг зохиомжлох, төлөвлөх, загварчлах чадвар

D.5. Шинэ санааг хэрэгжүүлэх чадвар

D.6. Бий болсон үр дүн хэрэглэх, үнэлэх чадвар

D.7. Манлайлах чадвар

D.8. Интерпренер чадвар                              

Төр захиргааны болон эрдэм шинжилгээний байгууллага, Уул уурхайн үйлдвэрлэл, уул уурхайн төрийн болон хувийн хэвшилийн байгууллагууд

Хөтөлбөрийн видео танилцуулга