• Сургууль

    Геологи, уул уурхайн сургууль

  • Хөтөлбөр

    Ашигт малтмалын баяжуулалтын технологи

    Хөтөлбөрийн индекс - 072404

  • Жил

    4

  • Цуглуулах кредит

    129

  • Мэргэжил

    Ашигт малтмалын баяжуулалтын технологи

  • Хөтөлбөр (мэргэжил) хэрэгжүүлж эхэлсэн огноо

    1993

Эрдэс түүхий эдийг баяжуулж, дэлхийн зах зээлд борлогдох өндөр чанарын бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн иж бүрэн мэдлэг, ур чадварыг олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвартайгаар олгоно.

Зорилт 1: Инженер технологийн болон орчин үеийн арга хэрэгслүүдийн гүнзгий мэдлэг, чадвартайгаа батлан харуулах,

Зорилт 2: Хувь хүний болон мэргэжлийн чадвар, хандлагуудыг төгс эзэмшиж, бүрэн дүүрэн хэрэглэх,

Зорилт 3: Харилцааны ур чадвараа үр дүнтэй хэрэглэх, багийн гишүүн эсвэл удирдагчаар ажиллах,

Зорилт 4: Байгууллага болон нийгмийн эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцсэн аливаа бүтээгдэхүүн, систем, үйл ажиллагааг бий болгох, хэрэглэх

  1. Математик, физик, хими, минералоги зэрэг шинжлэх ухааны мэдлэг эзэмшиж, инженер технологийн чиглэлийн асуудлыг шийдвэрлэхэд хэрэглэх,
  2. Ашигт малтмалын баяжуулалтын технологийн онолын суурь мэдлэг эзэмшиж, инженер технологийн асуудлыг шийдэхэд хэрэглэх,
  3. ЗАДЛАН ШИНЖЛЭХ БА АCУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ: Аcуудлыг таних, томъёолох; Загварчилах; Үнэлгээ ба чанарын анализ хийх; Тодорхойгүй зүйлд дүн шинжилгээ хийх; Шийдэл ба зөвлөмж гаргах.
  4. ТУРШИХ, СУДЛАХ, МЭДЛЭГ БҮТЭЭХ ЧАДВАР: Таамаглал ба томъёолол гаргах; Cудалгааны хэвлэмэл ба цахим бүтээлийн хайгуул хийх; мэдээллийг зэрэглэх ангилах Туршилтын агуулга, зорилго, бүтцийг тодорхойлох;хэмжилт хийх, өгөгдлүүд боловсруулах; Шинжилгээг таамаглах ба хамгаалах, мэдлэг бүтээх.
  5. CИCТЕМТЭЙ CЭТГЭХ ЧАДВАР: Цогцоор нь cэтгэх; Cиcтемд үүcэх нөхцөл байдал, харилцан хамаарал, хоорондын уялдааг олж харах; Дараалал тогтоох ба чухалчлах; системийн хүрээнд оновчтой шийдэл гаргах.
  6. МЭРГЭЖЛИЙН МЭДЛЭГ, УР ЧАДВАР: Ашигт малтмал баяжуулах үйлдвэрийн технологийг төслөх удирдах болон бүтээгдэхүүний (баяжмалын) чанарыг хянах, шинэ дэвшилтэт технологийн асуудлыг бие даан турших, судлах, тооцоолох, шийдвэрлэх чадвар; мэргэжлийн хэрэглээний программууд ашиглах, техник хэрэгсэлтэй ажиллах, үйлдвэрлэлийн үр ашиг, чанарыг сайжруулахтай холбогдсон судалгаа шинжилгээний асуудал таамаглах, томъёолох чадвар, шинэ дэвшилтэт технологийн болон шалгуур үзүүлэлтүүдийг тогтоох, тодорхойлох тооцоолол хийх болон технологийн шийдэл боловсруулах, эдийн засгийн үр дүнг таамаглах мэдлэг чадвар, дадал олгох.
  7. ҮЙЛДВЭРЛЭЛ, БИЗНЕСИЙН ХҮРЭЭНД АМЖИЛТТАЙ АЖИЛЛАХ ЦОГЦ ЧАДВАР: Инженерийн шийдлийн үйлдвэр ба бизнес, гадаад орчин, нийгмийн хүрээнд хэрхэн нөлөөлөхийг ойлгох чадвар; Инженерийн систем ба удирдлагын түвшинд сэтгэн бодох чадвар; Үйлдвэрлэл, бизнесийн үйл ажиллагааг удирдах, манлайлах, ирээдүйн тогтвортой хөгжлийг хангах “энтрепренёр” ур чадвар, 8. Мэргэжлийн ёс зүй, шударга зарчимч байдал, үүрэг хариуцлагын талаар мэдлэг эзэмшиж, түүнийгээ суралцах хугацаандаа болон төгссөний дараа ажлын байрандаа хэрэгжүүлэх ур чадвартай болсон байна.

• Уулын баяжуулах үйлдвэрийн дарга, удирдах ажилтан, • Ерөнхий баяжуулагч инженер, • Баяжуулагч инженер, • Судлаач инженер, • Чанарын менежер, • Металлургич.

Хөтөлбөрийн видео танилцуулга