• Сургууль

    Гадаад хэлний сургууль

  • Хөтөлбөр

    Гадаад хэлний орчуулга

    Хөтөлбөрийн индекс - 023101

  • Жил

    4

  • Цуглуулах кредит

    125

2014 онд БСШУЯ-аас хэрэгжүүлсэн хөтөлбөрийн шинэчлэлтэй уялдуулан урд нь хэрэгжүүлж байсан хөтөлбөрт өөрчлөлт хийн, ШУТИС-ийн Хөтөлбөрийн хороогоор хэлэлцүүлэн батлуулж, D023101 индекстэй “Гадаад хэлний орчуулга /англи, япон, солонгос, хятад, орос хэл/" хөтөлбөрийн "Техник, технологийн орчуулга" мэргэжлээр элсэлт аван, сургалт явуулж байна. Тус хөтөлбөр нь бакалаврын сургалт явуулахад баримтлах дүрэм журмын дагуу сургалтын агуулгыг “Ерөнхий суурь хичээл /заавал, сонгон/, “Мэргэжлийн суурь хичээл” /заавал, сонгон/, “Мэргэжлийн хичээл /заавал, сонгон/ бүтэцтэй, кредит буюу багц цагийн зохистой харьцаатай, дадлага, бакалаврын төгсөлтийн судалгааны ажлыг багтаасан нийтлэг зохион байгуулалттай хэрэгжиж байна.

Улс орны эдийн засгийн хөгжлийн чиг хандлага, техник, технологийн салбарт мэргэжлийн орчуулга хийх зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн “Техник, технологийн орчуулга” мэргэжлээр бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн. Техник, технологийн орчуулга мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгсөх мэргэжилтэн нь шинжлэх ухаан, техник технологийн салбарт хоёр хэлний аман болон бичгийн орчуулгыг мэргэжлийн өндөр түвшинд хийх болон техникийн бичиг баримтыг боловсруулах бүрэн чадвартай болж төгсөж байгаа.

Манай төгсөгчид англи хэлний зохих шатны боловсрол эзэмшсэнээр уул уурхай, геологи, барилга, эрчим хүч, мэдээлэл харилцаа холбоо зэрэг техникийн төрөл бүрийн салбарын гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай компани, олон улсын байгууллага, үйлдвэр аж ахуйн газруудад техникийн орчуулагч, гадаад харилцааны ажилтнаар ажиллаж байгаа бөгөөд олон арван төгсөгч Англи, АНУ, Япон, БНСУ болон бусад гадаадын өндөр хөгжилтэй улс орны их дээд сургуульд дэвшин суралцаж байна. “Техник, технологийн орчуулга /англи хэл/” мэргэжлээр төгсөгчид хөдөлмөрийн зах зээл дээр эрэлт хэрэгцээтэй байгааг хамтран ажилладаг байгууллагуудын санал, хүсэлтээс дүгнэж болох юм, тухайлбал “Оюу толгой” компаний гэрээт компаниудад сүүлийн 4 жилийн хугацаанд манай 20 гаруй төгсөгч шалгаран орж, эзэмшсэн мэргэжлээрээ амжилттай ажиллаж байгаа бөгөөд тухайн компаний хүний нөөцийн албаны санаачлагаар ажлын сонгон шалгаруулалтанд орж буй төгсөгч оюутны тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байна.

“Гадаад хэлний орчуулга" хөтөлбөрөөр суралцагчдад: - Хос хэл эзэмшүүлдэг, - Инженерийн дээд боловсролын суурь ухааны хичээлийн өргөн мэдлэг олгодог, - Шинжлэх ухаан, техникийн төрөл бүрийн салбарын үндсэн ойлголтууд, нэр томьёоны талаар суурь мэдлэг олгон, техникийн орчуулгын хичээлүүдийг мэргэжлийн түвшинд заадаг, - Техник, технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гадаад, дотоодын хөрөнгө оруулалтай 50 орчим компанид танилцах болон мэргэжлийн дадлага хийлгэдэг, - Олон улсын түвшний TOEFL iBT, IELTS, ТРКИ, HSK, JLPT, TOPIK, TOEIC-ийн шалгалтад бэлтгэх хичээл ордог зэрэг нь тус хөтөлбөрөөр төгсөгчдөд мэргэжлээрээ ажиллахад дөхөм болгодог.

Хөтөлбөрийн видео танилцуулга